Казахстаны цахим сүлжээнд “Макс” Ганбааг хужаатай андуурч Уянгалянхуаг харамлажээ

Нэгэн үе Монголын хамгийн сайхан бүсгүй гэгдэж явсан Д.Уянгалянхуа  “Макс” группын захирал Д.Ганбаатартай гэр бүл болж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ чимэн нам жим амьдарч яваа билээ.

Баяр ёслол, зарим нэгэн арга хэмжээнд хамтдаа ирэх тэд үе үе папарацичдийн дуранд өртөөд амждаг. Харин тэдний нэгэн зургийг Казахстаны цахим сүлжээнд “Бас нэг Казак охин Хятадтай суучлаа  арай ч дээ үнэхээр харамсалтай” хэмээн ихэд харамлангуй бичжээ. “Макс” группын захирал Д.Ганбаатар хятадтай ихэд адилхан харагдсан бололтой.

Эх сурвалж: seen.mn