Царцсан барилгын цаадах мөрөөр

Хоёр тэрбумын төсөвтэй Гандантэгчилэн хийдийн өргөтгөл 18 тэрбум төлөөд ч амь орсонгүй…


Долоон жил дуншсан барилга анхны өртгөөсөө хэдэн арван тэрбумаар нэмэгдсэн нь төсвийн мөнгөөр хэрхэн гараа угааж байсны тод баримтуудаас дурьдья.

Баригдаж дуусдаггүй, бас нэмж төсөв нэхэж дуусдаггүй барилгын бас нэгэн жишээ бол Гандантэгчилэн хийдийн өргөтгөл гэж 1080 хүний суудалтай барилгад 2009 онд 2.5 тэрбум, 2011 онд 11.7 тэрбум болон өссөн бол 2013 онд 12 тэрбум болж нэмэгдэж эцэст нь 18 тэрбумын зардал гаргаад ч босох найдвар тасарсан.

Өөрөөр хэлбэл, хоёр тэрбум төгрөгөөс босохоор төлөвлөсөн барилга 18 тэрбумыг төлөөд ч амь ороогүйд мэргэжилтнүүд аргаа барж сууна. Гэрээ 2009 онд хийгдсэн, суурийг 2006 онд Макс групп гүйцэтгэсэн. Одоо ажлын явц 45 хувьтай. Гүйцэтгэгч нь ”Си Эйч Си” ХХК Барилгын төсөвт өртгийн нэмэгдлийг Барилга хот, байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв хянадаг. Энэхүү төвөөс шинжээчдийн баг ажиллуулж барилгын компаниудын төсвөө нэмж буй шалтгааныг олж тогтоох ажлыг гүйцэтгэдэг. Гэхдээ тэд энэ хяналтыг үнэхээр зөв тавьж чадаж байгаа юм уу, тэнгэр л мэдэх хэрэг.
”Тэнгэрт хадсан нэмэгдэл төсөв төлөвлөх нь сүүлийн жилүүдэд гаарсан. Бид харьяа яамны сайдын тушаалын дагуу норм нормативийн үнийг баримталж дэнсэлдэг” хэмээн шинжээчид учирладаг. Мөнгө угаадаг, элдэв шалтаг тооцдог этгээдүүдэд АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь шалгаад шалавхан улсыг хохиролгүй болгож, учир шалтгааныг мөрдөн шалгах хэрэгтэй. Нууцгүй хэлэхэд шинжээчийн баг нэртэй хэдэн хүнийг төсвийн мөнгөөр угждаг. Тэрхүү угжтай хурган дарга нь төсөвт өртгөө нэмсэн аж ахуйн нэгж, барилгын эздийн халаасанд орчихсан, авлига авч өгөх сүлжээний аалзны торыг нэхэж сууна.
Үүний хамгийн их тод жишээ дээрх долоон жил төсвөөс мөнгө суйлаад баригдаагүй, баригдаж дуусдаггүй барилгын тухай баримт юм. Нөгөөтэйгүүр барилгын тендер бол төрийн зөөлөн олбогт тухалсан эрхмүүдийн хэтэвчээ зузаатгах хэрэгсэл болсон гэдгийг гэрчлэх хүмүүс цөөнгүй бий. Энэхүү барилга барих тендерийг тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын үед олгогдсон бөгөөд олон компаниудаас онцгойлон шилэгдсэн компаний гараас барилгаа хурдан хүлээж авах гэж өнөөдөр төр нь ч, яам нь ч, гандан хийдийн хуврагууд ч хөөцөлдөөд тусыг эс олж байгаа юм. Удахгүй АНУ руу элчингээр явах визээ хүлээж байгаа эрхэм дэд сайдаас амыг асууж, учрыг нь олж хужрыг нь тунгаах нь зөв. Баригдаж дуусдаггүй, дуусгахыг хүсдэггүй барилгын компанийн эзэд, төр хоёр татвар төлөгчийн мөнгийг салхинд хийсгэсээр байна. Салхинд хийсгэх сонирхол нь төрд ажиллаж буй эрх мэдэлтнүүд хийгээд барилгын компаниудын эздэд бий гэдэг нь нэгэнт тодорхой болсон. ССАЖЯ-наас Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тухайн жилийн төсөвт батлагдсан дүнтэй уялдуулан 5 удаа тендер зарласан ба анх батлагдсан төсөвт өртөг 5,2 дахин буюу 12,892,0 сая төгрөг болж өссөн байдаг. Гэтэл Гандантэгчилэн хийд нь төрд “хамгийн их эрхэлсэн” газар. Нийгмийн ёс суртахуун унасаар л, нийгэмд хандсан соён гэгээрүүлэх ажил цалгардсаар байгааг бишгүй шүүмжилж буй. Татвараас бүрэн чөлөөлөгдсөн буяны байгууллага атал үйл ажиллагаа нь буяны бус бизнесийн чиглэл рүү хазайж тусгайлан тогтсон тарифаар буян ном хурдаг гэж хатуу үг дуулддаг. Үйлчлүүлэгчээр тасардаггүй атал, ашиг орлого нь хаалттай, татвар төлдөггүй, буяны ажлаар бизнес хийдэг эл хийдэд өргөтгөл хийх шаардлага үнэхээр байсан уу гэж зарим нь илт буруушаах нь ч бий.

Бас 5 удаа тендер зарлан ач холбогдол өгч, төсөвт өртгийг нь нэмж, төрийн хөрөнгөнөөс “саах” хэрэг байсан уу гэдэг асуултыг давхар үлдээе. Тус хийд нь нэг өргөтгөлийн барилга бүү хэл нэжгээд барилга барьчих орлоготой гэж хөндлөнгөөс илүү үзэж, дүгнэх нь түгээмэл. Харин тус хийдийн өргөтгөлийн барилга ингэж хүний гараар орж, мөнгө угаах далим болохыг мэдсэн бол тухайн дэнжийн хүүхдүүдэд зориулан цэцэрлэг барьсан бол илүү өгөөжтэй байх байсан ч байж мэднэ.

Хамгийн сүүлд БСШУСЯ-ны мэргэжилтний хэлж байгаагаар Гандангийн өргөтгөлд 1,6 тэрбум төгрөг нэмж нэхэж байгаа мэдээлэл авав. Нээрээ ч юу хэлэхэв дээ.

Үргэлжлэл бий…

Н.Дуламсүрэн

1 comments

Пополение баланса Авито (Avito) за 50% | Телеграмм @a1garant

Приветствую вас, дорогие друзья!

Готовы предоставить Всем вам сервис по пополнению баланса на действующие активные аккаунты Avito (а также, абсолютно новые). Если Вам нужны конкретные балансы – пишите, будем решать. Потратить можно на турбо продажи, любые платные услуги Авито (Avito).

Аккаунты не Брут. Живут долго.

Процент пополнения в нашу сторону и стоимость готовых аккаунтов: 50% от баланса на аккаунте.
Если нужен залив на ваш аккаунт, в этом случае требуются логин и пароль Вашего акка для доступа к форме оплаты, пополнения баланса.
Для постоянных клиентов гибкая система бонусов и скидок!

Гарантия:

И, конечно же ничто не укрепляет доверие, как – Постоплата!!! Вперед денег не просим…

Рады сотрудничеству!

Заливы на балансы Авито
________

как разблокировать свой аккаунт в авито
удалить аккаунт с авито
покупка аккаунтов в авито
как вернуть деньги с кошелёк avito
сундук для денег на свадьбу купить на авито

Comments are closed.