Дуучин Дээгий ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ. Тэрээр Балжинням, Дашням давхцсан энэ өдөр буюу 10-р сарын 22-нд “хуримаа хийсэн” байна. Тун нууцлаг болсон хуримын гол дүр нэг сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ. Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж олны хүртээл болгож байсан ажээ. Харин үүнээс цаашхийг Балхаа гавьяатын тоглолтоос харж болох гэнэ. Учир нь Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг Дээгий, залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа энэ аж. Нэгэнтээ хоёр гавьяатын хамтын бүтээл “Хайрын дээд хань минь” дууг ахин дуулж, хэсэгтээ л байлдан дагуулаад авсан тэрээр энэ удаад залуу хосуудад зориулсан энэ шинэ бүтээлдээ ийнхүү “хуримаа хийж” тогложээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээлэл
Б.Од-Эрдэнэ: Ахыгаа ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“IceTop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ мансуурсан байж болзошгүй бичлэгээ цахим орчинд цацаж, шуугиан дагуулсан нь саяхан. Бичлэг дээр хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргаж, олон нийтээс шүүмжлэл...
9 Үзсэн
“X ТҮЦ” продакшн “Show time”-аараа дахин “уулзана”
Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг, 30 жилийн түүхт “Х-Түц”-ийнхэн энэ 2024 оныг “Show time” тоглолтоор эхлүүлсэн. Тэгвэл эл хит тоглолтоороо энэ оныг мөн үдэх гэж байна. Тодруулбал, “Show time”...
5 Үзсэн
Дуучин С.Бичүү “Олон жилийн дараа”
“Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” зэрэг олон уран бүтээлээрээ өөрийн өнгө аясыг сонсогчдод хэдийнээ таниулсан уран бүтээлч бол дуучин С.Бичүү. Анхны уран бүтээлээсээ...
14 Үзсэн
Монголын гэр бүл болгон гэрэл гэгээтэй сайхан амьдраг