Э.Аззаяа: Улс төрчид хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж, зарчим ёс зүйгүйгээ харуулж байна. Залуус бид өөрсдөөрөө үлгэрлэх хэрэгтэй

Энэ удаагийн дугаартаа бид шинэ залуу үеийн төлөөлөл болж буй Э.Аззаяаг урин оролцуулж байна. Тэрбээр Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладагаас гадна иогийн багш, Хятад улс дахь оюутны холбооны тэргүүн зэрэг эмэгтэй хүнд баймгүй олон ажлыг нэгэн зэрэг амжуулдаг ажил хэрэгч бүсгүй юм. Ингээд түүнтэй ярилцсан товч яриаг уншигч та бүхэнд сонирхуулж байна.

– Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан таньд баярлалаа. Та өөрийнхөө талаар товчхон танилцуулна уу?

Юуны өмнө танай сайтын хамт олон болон нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Эрдэнэчулуун овогтой Аззаяа гэдэг. Би 2004 онд 1-р сургууль цаашлаад БНХАУ-ын Далянь хотын их сургуулийг Олон улсын эдийн засаг, худалдааны хосолсон мэргэжилээр тус тус төгссөн. Суралцаж байх хугацаандаа Далянь дахь Монгол Оюутаны Холбоог санаачилан байгуулж хоёр жил Холбооны Тэргүүнээр ажилласан. Түүнчлэн БНХАУ д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтарч нийт Хятадад Нэгдсэн Монгол Оюутны Холбоог байгуулж, тус Холбооныхоо Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байлаа. Харин Европт Унгар , Англи зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж суралцаж байсан.

– Та Ардчилсан намын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн. Сүүлийн 27 жил засгийн эрхийг ээлжлэн барилцаж буй хоёр намын талаар таны бодол? Та хэзээнээс улс төрд орсон бэ?

Миний хувьд ид ухаан сууж хүмүүжиж байх насандаа социалист ниигмээс ардчилсан нийгэм рүү шилжих том процетурийг дэргэдээс нь харж байлаа. Тийм болоод ч тэрүү суралцаж явахдааа аль аль намыг судалж , хувь хүний үзэл баримтлал, зарчим , үзэл санаа хамгийн ихээр нийлсэн нам нь Ардчилсан нам байсан учир гишүүнээр 2012 онд элссэн. Мэдээж энэ 2 том намын хувьд алдаатай зүйлс их байсан . Тиймд үзэл санаа нэгдсэн залуустай нэгдэж намыг шинэчлэх үйл хэрэгт гар бие оролцсон. Манай нам энэ жил сонгуулиас сонгуулийн хооронд маш завгүй ажиллалаа. Ямартай ч асар том зүйлийн ард гарсан .Залууст их боломж олдож квоттой болсон түүгээрээ ч саяны дотоод сонгуулиар 3 ны 1 нь залуус орж чадлаа. Энэ бол том амжилт гэхдээ аливаа зүйл өргөс авсан мэт алга болчихгүй ямар ч байсан галт тэрэг хөдлөөд эхлэх нь чухал. Бид бүх шатандаа шинэчлэгдэж чадсан. Шинэ дүрэмтэй болж даргаа бид нийт гишүүдээрээ сонгодог боллоо. МАН нам ч мөн адил шинэчлэгдэх ёстой. Төрийн дээд албан тушаалтангууд ёс зүйн хувьд их доголдолтой байгаа гэдгийг залуучууд хэлүүлэлтгүй харж байгаа. Наад зах нь биеэ зөв авч явж чаддаг, үлгэр дууриалал болсон, өндөр боловсролтой ,ёс зүй , зарчимтай хүмүүс УИХ -д байх ёстой болов уу? Бусдын алдааг бид ирээдүйд давтах эрхгүй.

– Ардчилсан намд залуусын шинэ дvр терх болж ялангуяа эмэгтэйчvvдээ төлөөлөхөд бэрхшээл тулгардаг л байлгvй?Танай намыг анзаараад байхад залуучууд ихтэй ажиглагдсан?

Айхтар бэрхшээл гээд байх зүйл бол одоохондоо гараагүй байна . Миний хувьд намын дотоод сонгуулиар Дүүргийн намын хороондоо нэр дэвшээд гарч ирлээ. Нийт гишүүдтэйгээ уулзаад явж байхад боловсролтой залуусыг маань гарч ирж байгаад маш их баяртай хүлээж авч байсан. Олон мянган боловсролтой чадалтай залуус маань гадаадад хилийн чанадад сурч байна. Тэд маань Монголдоо ирээд ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Би ч түүний адил эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцохоор зүтгэж тэмүүлж зорьж байна. Улс төрийн салбарт одоогоор залуу эмэгтэйчүүд бага байгаа ч цаашдаа улам их болоосой гэж хүсдэг . Эрүүл өрсөлдөөн дундаас чадвартай нь тодордог харин тэрхүү тодорсон нэгнээ тултал нь дэмжээд өгдөг байх хэрэгтэй юм шиг санагддаг . Ялангуяа манай монгол Эмэгтэйчүүд гэдэг байгалиасаа асар их хүчирхэг, дайчин хүмүүс байдаг шүү дээ.

– Таны хvvхэд нас, хvмvvжлийн талаар сонирхвол?

Би анх 7 настай байхдаа ээжээ зурагтаар гарч буй зүйлийг уншмаар байна гээд уйлж байсан гэдэг. /инээмсэглэв / Багадаа их цэвэрхэн орчинд өссөөн миний хайрт ээж бүгдийг амжуулдаг байсан. Миний үсийг жимбийтэл копрон зүүлгээд , жимбийсэн индүүдлэгтэй паарчиг өмсгөөд, цав цагаан гутал ,цагаан тирко өмсөөд л цүнхэн дотор дэвтэр , ном бүгд хавцастай эмх цэгцтэй байдаг байж билээ. Харин хичээлээ хийхэд ээждээ гараа нийлээн цохиулнаа нэг л муухай бичвэл ураад л гар цохиод л дахиадцэвэрхэн гоё бич гээд л тэрний ачаар 1- р 10 жилийн сургуулийнхаа цэвэр бичигтэний аварга болоод хүүхдүүдийн дэвтэр засаж багштайгаа орой харьдаг байлаа. Мөн шүлэг бичдэг хүүхэд байлаа. Хүрэл тулга наадмаас хүрэл медаль хүртэл авч байсан. Ер нь ээж аав минь багаа намайг их хөгжүүлж, явуулж байгаагүй дугуйлан бараг үгүй байхаа. Аав минь дагуулаад спортын ордоны тууз эргүүлдэг охидтой хичээллэж байлаа 3 – 4 насандаа бүжиг, дуу, гээд л хувь хүний хөгжил талаас намайг байнга дэмжиж байсан нь одоогийн бие хүний төлөвшилд их нөлөөлсөн байх гэж боддог юм.

Би айлын том охин доороо 3 сайхан дүүтэй. Миний ээж ,аав, дүү бид нарыг загнах үе гарвал буруутай буруугүй хамтад нь загнадаг байсан одоо бодохоор тэр нь маш зөв байсан байж таардаг юм. Намайг ээж аав 2 минь айлын том охин чи ухаантай байвал араас чинь дүү нар чинь зөв хүмүүс болно дүү нараа л хайрлаж бай бид яахав дүү нараа л хайрлаж бай гэдэг .Тиймээс миний дүү нар бол миний амьдралын хамгийн чухал эрдэнэс юм. Өвөө маань бас их ухаалаг , хөдөлмөрч, шударга хүн. Өвөөгөөс сурсан зүйлс их бий.

– Таны улс терд зорьж буй ажлууд?

Мэдээж их зүйл бүтээхийн тулд улс төр гэж айхтар салбарт орж ирсэн. Өөрийнхөө хүрч чадах хийж чадах чадахгүй ч чадахын төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзэл байна. Одооны тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаарлагатай, залуус бид бодлогын түвшинд шийдэх олон асуудлууд байна. Тиймээс яг одоо хэлэхэд эрт байна. Ямартай ч улс төрд орох залуус, УИХ гишүүд , хууль батлах хүмүүс учир хуулийн мэдлэгтэй байх ёстой гэсэн үүднээс сая МУИС ХЗС -д элсэн суралцаж байна. Хувь хүнийхээ зүгээс өөрийгөө илүү сайн бэлдэх хэрэгтэй.

– Таны баримталдаг зарчим?

Миний хувьд цагийн юм цагтаа, амалсан бол биелүүлэх, муу үйл хийхгүй муухай бодол тээхгүй ажилдаа чин сэтгэлээсээ хандах , хийвэл хийсэн шиг хийж байх , шударга шулуун байх гээд миний багаас надад суусан гэр бүлийн хүмүүжил юм даа. Ер нь тэгээд аливаа хүн ёс зүйтэй зарчимтай байх ёстой. Одоогийн Улс төрчид хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж байна энэ бол ямар ч зарчимгүй ёс зүйгүй хүмүүс гэж харж байгаа. Залуус бид өөрсдөөрөө үлгэрлэх хэрэгтэй.

– Таны Мереедел?

Би орой болгон асар их мөрөөддөг хүн. Мөрөөдөлгүй хүн гэж байхгүй байх аа. Хамгийн том мөрөөдлийнхөө нэг шатаар алхалаа удахгүй оргилд нь хүрнэ гэж итгэдэг. Чин сэтгэлээсээ хүсдэг зүйл бол энэ хорвоогоос халихдаа эх орныхоо төлөө зүтгэж олон түмэндээ хүрсэн ажил хийж бүтээсэн байх, мөн хойч үе, үр хүүхдээрээ бахархуулах юм уу даа . / бодлогоширов /

– Залуу ээж, хань, оюутан, энэ бvгдийг хэрхэн амжуулдаг вэ?

Би өглөө 6 цагт босдог байлаа. Одоо харин 5 цагт босдог болсон. Иога хийнэ , охиноо цэцэрлэгт нь хүргэж өгнө. Тэгээд ажилдаа явна , өдөр нь хичээл 2-оос орой 10 гээд гэртээ ороо ирэхэд хань минь 2 ангир үрс минь уралдаад л ирээд үнсэцгээдэг юм. Энэ л миний хувьд тайвшрал , аз жаргал минь.Сайхан ханьтай учирсан болохоор миний мөрөөдөл ч биелж байгаа . Сайн ханьтай учирсан хүний мөрөөдлийн 90% биелдэг гэж гарцаагүй үнэн. Хань минь намайг байнга дэмждэг. Цагийн менежмент сайн гаргадаг.

– Та еерее залуу дээр нь хеделмерч эмэгтэйн хувьд бvсгvйчvvддээ хэлэх vг?

Цуцашгүй ,дайчин , хийж буй ,мөрөөдөж буй бүхэндээ зүрх сэтгээлээсэээ хандаарай . Тэмдэглэл хөтлөөд зорилгодоо хүрэхийн тулд юу юу шаардалагатай вэ гэдгээ тодорхойлоод амжилтанд хүрнэ. Өөртөө итгээрэй гэж хэлэхийг хүсэж байна.

– Бидэнтэй ярилцсанд баярлалаа

Баярлалаа та бүхэн ажлын амжилт хүсэе.

1 comments

Comments are closed.