Монголын шилдэг 200 машин оролцсон “Ub auto tuning-2017” шоу болно

Амралтын өдрийг гэр бүлээрээ сонирхолтой, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, зохион байгуулалттай газар өнгөрүүлэхийг хүссэн авто машин сонирхогчдын анхааралд: Монгол улсад байгаа хамгийн үнэтэй машинуудын ээлжит цуглаан тун удахгүй болох гэж байна. Тодруулбал “Ub auto tuning-2017” хамгийн супер тоноглосон Монголын топ машин, манайд улсад байгаа хамгийн үнэтэй машин, мотоциклийн цуглаан энэ амралтын өдрүүдэд буюу 2017.10 сарын 14, 15-ны өдрүүдэд  Наадам центерт болох ажээ. Энэ жилийн шоуг “Тэнгэрийн Модун” ТББ, М77 авто клуб,  спорт машин сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа.

Энэхүү арга хэмжээ гурван жил тутам зохион байгуулагддаг бөгөөд жилийн жилд хүрээгээ тэлсээр байгаа.  10 саяын үнэ бүхий машинийг 100 саяаар тоноглон энэ арга хэмжээнд оролцдог. Мөн дэлхий дахинд цөөн хувь үйлдвэрлэсэн  тансаг зэрэглэлийн  машин  энэхүү шоунд оролцдогоороо бусад шоунаас онцлогтой.

Том хүн  10 000 төгрөгийн такстай энэхүү шоунд та хүүхдээ дагуулж ирвэл хүүхдээ үнэгүй оруулах боломжтой болох юм. Та шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9911-7177 дугаараас лавлаарай.

1 comments

Comments are closed.