“Галзуу хурд”-ын “галзуу” нээлт

Жинхэнэ галзуу хурдыг мэдрүүлдэг “The Fast and the furious” киноны наймдугаар анги “Fate of the Furious” Өргөө кино театрт албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлт “Өргөө-1” кино театртаас эхэлж, “Зайсан Мото” клуб болон Монголын Дрифтийн холбооны чадварла гзалуус ур чадвараа гайхуулж, гайхалтай үзүүлбэр үзүүлсэн юм. Үүний дараа загварлаг, хурд хүчтэй машины парад нийслэлийн төв замаар явж IMAX-ӨРГӨӨ салбарыг зорьсон юм.

IMAX-ӨРГӨӨ зино театрын гадна тайлбайд “Fast furious” киноны нээлтэд зориулж “Fire” хамтлаг ая дуугаа өргөж үзэгчдийг доргиосон юм.

Мөн нээлтийн арга хэмжээнд рэппер Цэцээ уран бүтээлээ толилуулсан билээ. Хөтлөгч Болдоо үзэгчдийг хөгжөөн, хүрэлцэн ирсэн хүмүүсийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулж ялагчдад хамтран ажиллагч “MCS” COCA COLA компанийн гарын бэлэг болон “Интер Стандарт Нефть” компанийн Герман чанарыг мэдрүүлэгч “Мотор голд” хөдөлгүүрийн тосыг шагнал болгон өглөө. Нэг зүйлийг онцлоход дэлхийн брэндийг Монголд нутагшуулагч “MCS” COCA COLA компанийн хамт олон хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх ажилд хамтран ажиллаж, кино урлагаар дамжуулан боловсрол олгоход чухал үүрэгтэй ажилласан юм.

Галзуу хурдны гайхамшгийг “Өргөө”-д өдөр бүр мэдрүүлж байна. Гайхамшиг үргэлжилсээр…

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9

1 comments

sain bna goe mashinuud bna oshoo sonirholtoi kino hiigeerei amjilt

Comments are closed.