
Гэрлэн дохио олон ангит кино +18 сэдэвтэй зүйл их гарч ажиглагддаг. Тэгсэн хэрнээ түүнийгээ олон нийтэд үзүүлэх сурталчилгаандаа бага насны хүүхдээр хэлүүлж, хүүхдүүдээ үзээрэй гэж уриалан дуудахыг нь яана. Хүүхдийн хүмүүжил, боловсролд иймэрхүү кино ямар л сайнаар нөлөөлөх вэ дээ…
_700.jpg)



Үүнийг хэлж байгаа хүүхдэд буруу гэж юу байхав. Гагцхүү үүнийг хэлүүлж байгаа хүмүүст нэг учир дутагдал байна. Та бүхэн зурагтаа үзэж байхад “Юнивишний” видео санд “Гэрлэн дохио” олон ангит киноны 2-р бүлэг орлоо. Хүүхдүүдээ та бүхэн үзээрэй гэж хэлүүлж байх юм.
Юуг яаж сурталчлахаа сайн мэдэхгүй байна уу? Эсвэл +18 сэдэвтэй киногоо хүүхдүүдэд үзүүлж үзэгчдийнхээ тоог нэмэх гээд байна уу? Үүнийг нэг тунгааж үзэх хэрэгтэй болов уу?
Эх Сурвалж:Breakingnews.mn





It’s always a relief when someone with obvious exseitrpe answers. Thanks!