Comment.mn

Гэрээт салбараа хульхидсан Скайтел компани шүүхэд дуудагджээ

Үүрэн телефоны “Скайтел”компани сүүлийн үед нэлээд санхүүгийн алдагдалд орох болсон байна. Тиймээс ажилчдаа хүртэл цомхотгоод эхэлчихсэн гэдэг. Угаас менежмент муутай, харилцаа хамтын ажиллагаа тал дээр учир дутагдалтай уг компани нь өнгөрсөн хугацаанд бусад харилцагч нараа ч мөн хууран мэхэжл, хохироодог байсан аж.

Тиймээс скайтел компаныг гэрээт салбарууд нь шүүхэд өгсөн юм байна. Учир нь Скайтелийн төв компани гэрээт салбаруудаа эдийн засгийн хямралд оруулж, хамтран ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн байна. Одоогийн байдлаар нийт гурван салбараас төв Скайтелийг шүүхэд өгөөд байгаа ажээ. ТИймээс уг асуудлыг энэ сарын 31-ны өдөр МХАҮТ-ийн дэргэдэх үндэсний болон Олон улсын Арбитрын шүүхээр хянан хэлэлцэх тов гарсан байна.

Мөн эднийд харилцагч байгууллагуудаас нь нэлээд гомдол ирдэг, хэрэглэгчидээс нь хүртэл гоморхол салдаггүй юм байна.

Г.Наран

zaluu.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.