Comment.mn

Махны үнэ нэмэгджээ

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4,160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5,680 төгрөгийн үнэтэй байгаа талаар Нийслэлийн Статистикийн газраас мэдээлжээ.

Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсчээ. Харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна.

Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5,500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7,600 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус тус өсчээ.

Хонины мах “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3,800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.