Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Цаашдаа Хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна. “Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, санал авна. Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500 иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон 400 хүн Төрийн ордны Их танхимд болох “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцож, тодорхой асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэнэ. Нийслэлийн иргэдийн оролцоог Хотын захиргааны шийдвэр, төсөл хөтөлбөрт хэрхэн тусгаж буй, цаашид Зөвлөлдөх санал асуулгыг ямар давтамжтайгаар явуулах зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл , Зөвлөлдөх санал асуулгыг үүсгэн байгуулагч, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд 10:00 цагаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төстэй мэдээлэл
“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ
Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (7/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион...
4 Үзсэн
Ц.Цэрэнпунцаг болон Б.Эрдэнэбатын хүүхдүүдтэй хамт бусдыг зодож хүнд гэмтээсэн өөр нэг төрийн албан тушаалтны хүүг эрэн сурвалжилж байгаа
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм. Улмаар уг хэргийн талаар...
5 Үзсэн
Монголоос Меринг хот: Сурагч солилцоогоор анх Германд ирж байсан Солонго Тремл мөрөөдлөө биелүүлэн одоо энд амьдарч байна
Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремлийг уншигч олон эчнээ таних болсон билээ. Тодруулбал, Германы улс төрд орсон монголын хамгийн анхны эмэгтэй Н...
6 Үзсэн