-Би ярьдаг цагтай болсон. -Ямар сонин юм. Алив үзье гэхэд орныхоо арын ханыг хүчтэй балбав. -Хананы цаанаас Болиоч ээ хөөш! Шөнийн хоёр цаг өнгөрчихөөд байхад унтахад яадгийм гэв.
* * *
Согтуу саальчин гуйвсаар зэлэн дээр ирэв. Үнээ: Бас л уучихаа юу. Чиний дэлэн шувтрах ч өнгөрч. За за хоёр хөхнөөс сайн атгаад сууж бай. Би л өөрөө хөдлөхөөс.
* * *
Харгис ковбей унаж явсан морио бүдрэхэд нь “Нэгдэх нь шүү” гэв. Ийн гурав дахиа бүдрэхэд “Гүйцээ!” гэмэгц нам буудаж орхив. Цуг явсан шинэхэн эхнэр нь уурлаж “Арай ч дээ. ийм харгис байхдаа яадгийм” гэхэд өөдөөс нь харгис ковбой: “Нэгдэх нь шүү!”.
* * *
Боксын спорт сайхан спорт. Энэ спортын буянаар би өдий зэрэгтэй амьдрал сайн яваа юм шүү. Та ямар цолтой тамирчин бэ? -Үгүй би шүдний эмч.
* * *
Зараа гуай та яагаад гараа боочихоо вэ? -Аа нуруу загатнаад … майжихсан чинь.
* * *
Булган малгай гээд байхаар нь авсан чинь чи надад нохойны арьсан малгай өгсөн байна. -Би нохойгоо үхэхээр нь малгай хийсэн. Нэрийг нь Булга гэж дууддаг л байсан байхгүй юу?
* * *
Энэ жоом устгагч өвсийг чинь яаж хэрэглэдэг юм бэ. Ерөөсөө үхэхгүй юм. -Жоомоо барьж аваад наад өвсөөрөө үхтэл нь цохь!
* * *
Өвөө та шөнө дөлөөр оршуулгын газар юун хөшөө янзлаад байгаа юм бэ? -Хүүхдүүд маань сурлага муутай л даа. Тэгээд амьтны хөл татсан хойно миний нэрийг алдаатай бичсэнийг янзалж сууна.
* * *
Согтуу эр: Замын эсрэг урсгал аль байна? -Тэр цаана чинь байна. -Ямар сонин юм. Тэнд очихоор энд байна. Энд очихоор тэнд байна гээд.
* * *
Босс усанд живэв. -Авраач чи! Хурдал хална шүү. Нэрэлхүү залуу живэв. -Хүүеэ авраарай ч гэх шиг, туслаарай ч гэх шиг… Маягтай хүүхэн живэв. Яанаа! Авардаг юмуу яадаг юм. Тусалдаг юм уу яадаг юм…
* * *
Боссын цайг нарийн бичиг нь халбагаар хутгаж өгөв. -Өө баярлалаа. -Зүгээр зүгээр. Би халбагаа угаасан юм.
* * *
Бяцхан охин бидоныхоо тагийг онгойлгож дийлэхгүй хажууд яваа цагдаагаас тусламж хүсэв. -Цагдаа бидоны бөөр рүү бороохойгоор нэг хүчтэй цохисноо -Цагдаа байна онгойлго!
* * *
801 дүгээр ангийн цагдаа нарыг Богд уулнаас туулайг олж ир гэж үүрэг өгтөл баавгай аваад иржээ. -Энэ чинь баавгай байнаштэй гэвэл баригдсан баавгай учиргүй айн чичэрч “Би баавгай бишээ туулай туулай… өчүүхэн туулай…” хэмээн толгойгоо барин бахирав.
* * *
Бумбаяр заан газраас зэвэрсэн далгай мөнгө олов. Тэгээд хажуудахаасаа “Энэ китэдийн мөнгө вэ?” -Биш ээ монголынх юм биш үү. “Китэдийнх гээд байхад чинь.
* * *
Баярсайхан заан нүд нь орой дээрээ гарчихсан орж ирэв. Яав -Миний машиныг юу ч үгүй тоночихсон. Руль, хянах самбар, хааз тоормоз нь хүртэл алга. -Байж л байнаштэй. -Өө золиг гэж андуураад арынхаа суудалд суучихсан юм байна.
* * *
Чи надад хайртай юу? Тэгэлгүй яахав. Би чамдаа хайртай. Харин тийм, би ч гэсэн өөртөө хайртай.
* * *
Эхнэртээ зодуулсан эр орон доогуур орчихов. -Гараад ир чи? -Чадахгүй. -Эр хүн шүү юм бол гараад ир л дээ. -Эр хүн үгүй л гэсэн бол үгүй.
* * *
Шүүгч: Та яагаад машинаар 76 хүн дайрснаа дэс дарааллаар нь ярь: -Би Богд уулнаас мод ачаад уруудан явтал тоормозгүй болчихов. Тэгээд Нарантуул руу орж олон хүний амь бүрэлгэснээс зам дээр яваа хоёр хүн рүү залуураа чиглүүлсэн юм. Тэгтэл нөгөө хоёр чинь зугтаад зах руу орчихсон юм…
* * *
Би гэрлэсэн. Хэнтэй. Цэцгээтэй. Аа янхан Цэцгээ юү? Хүн болгон янхан гээд байхаар нь мань эр аргаа бараад хойшид “би янхантай” гэрлэсэн гэв. -Аа Цэцгээтэй суугаа юу?
* * *
Буянгийн Жагааг нэг эмэгтэй шалсаар байгаад гэртэй авчрав. Тэгээд унтлагын өрөөндөө оруулан хувцсыг нь тайлуулчихаад одоохон гээд гараад явчихав. -Удалгүй хүүгээ дагуулан орж ирж Жагаагийн нүцгэн биеийг заан “Чи хоолоо идэхгүй байвал энэ ах шиг болно шүү!”
* * *
Цэргийн начин Тэгшээ бөгсөө шалбалжээ. Мань эр толинд харж байгаад шархны лент наав. Өглөө авгай нь өрөөндөө хангинан хэн толин дээгүүр лент наагаад байна вэ? гэх дуулдав.
* * *
Хүүхэлдэйн киноны Шрек өөрийгөө хамгийн царай муутай гэсэн номинацид геннисийн номонд бүртгүүлтэл бүтсэнгүй. -Ууртай яваа түүнээс яасан гэвэл. Бүтсэнгүй. Тэр Амбий гэж хачин нөхөр хаа байдаг байна вэ?
* * *
-Ерөнхийлөгч Багабанди та Хятадад айлчлаад Цагаан хэрэм үзэв үү. -Цагаан хэрэм нь ой модонд сүргээрээ амьдардаг болно гэж албаны хүмүүс ерөнхийлөгч надад хэлэв.
* * *
-Энэ улс төрчид чинь үндэсний үйлдвэрээ дэмжинэ гээд л нэр дэвшээд байсан. Одоо болохоор яагаад Хятадын үйлдвэрийг дэмжээд унав. -Харин тэгээд яагаав. Тэд үндэснийхээ үйлдвэрийг л дэмжиж байгаа юм биш үү.
* * *
“Жилдээ хүрэмгүй газрыг өдөртөө ойчоод ирнээ” гээд дуулдаг дуу чинь юу билээ. -Аа МИАТ-ын тухай дуу биз дээ.
* * *
-Манай ээж савнаас гадуур жирэмслээд үхэхээ алдлаа. -Тэр юу ч биш манай ээж ааваас гадуур жирэмслээд алуулахаа алдсан.
* * *
Эмэгтэй оюутны байрны жижүүрээс залуу: Та хэнтэй уулзах вэ? Харин хэнтэй нь уулзвал найдвартай бол?
* * *
-Миний хүү! Ээж нь боовыг нь угаагаад өгье -Үгүй таниар угаалгахгүй. Эмээгээр угаалгана. -Эмээ чинь яадаг юм. -Эмээгийн гар салга болохоор гоё байдгийм.
* * *
Миний хүү цонхоо будсан уу? -Будсан, будсан. Одоо раамыг нь будах уу яахав.
* * *
Таван настай охин тараг худалдаж авав. -Миний дүү мөнгөө. -Эгчээ саяны тараг хийсэн бидоны ёроолд байгаа.
* * *
Эмч: Нойроо хүргэхийн тулд тоо тоолохоор ямар үр дүнд хүрэв. -19270 хүртэл тоолоод хэвтэж байтал өглөө болчихлоо.