Comment.mn

Дүрвэгч эр Испанид хөл бөмбөгийн дасгалжуулагч болжээ

Унгарын хил дээр цагдаа нараас зугатаж явсан дүрвэгчдийн нэгийг Унгарын зураглаач эмэгтэй дэгээдэж унагасан хэрэг гарсан.

Долоон настай хүүгээ дагуулаад цагдаа нараас амь тэмцэн зугатах дүрвэгчийг дэгээдэж, ёс бус үйлдэл гаргасан гэх шалтгаанаар Петра Ласло гэх зураглаач эмэгтэй ажлаасаа халагдсан юм.

Түүний дэгээнд унасан Сирийн дүрвэгч Осама Абдул Мохсэн болон түүний хүү долоон настай Заид нарыг Испани улс эх нутагтаа урилаа.

Сирийн дүрвэгчийг дэгээдсэн хэрэг мандаж байсан тухайн үед нэгэн телевизээр Осамаг Сири улсад хөл бөмбөгийн дасгалжуулагч хийдэг байсан тухай мэдээлсэн байна.

Энэ тухай мэдээг Испани улсад орших хөл бөмбөгийн хувийн ахлах сургуулийн захирал үзээд Сири эрд туслахыг хүссэн байна.

Тэрбээр түүнийг сургуульдаа дасгалжуулагчаар урьсан төдийгүй, Мадридын ойролцоо байр олж, Осамаг ажилд орж, цалинтай болох хүртэл төлбөрийг нь төлөх тухай санал гаргасан байна.

Осама ч энэхүү саналыг дуртай хүлээн авсан бөгөөд Испанийн хөл бөмбөгийн сургуулиас түүнийг тосуулахаар Мухаммед гэх Араб хэлтэй залууг явуулж авчруулсан аж.

“Би Испани улсад хайртай, үнэхээр их хайртай, Испани улсад баярлалаа” гэж Осама чин сэтгэлээсээ хэлж байлаа.

Харин Сирид бол хаа саагүй үхэл, цус, амьдрах ямар ч аргагүй болсон гэж хэлсэн юм.

Испани улс өнгөрсөн долоо хоногт 17 мянга 680 Сирийн дүрвэгчийг хүлээж авах тухай зөвшөөрсөн бөгөөд бусад орнууд Евро Комиссын удирдамжийн дагуу дүрвэгчдийг нутагтаа оруулах юм.

        И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.