Comment.mn

“БУУГАА ӨГ” ХЭМЭЭН ТУШААЖ, АК47 БУУГ НЬ АВЧ ӨӨРИЙГӨӨ БУУДЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга Н өөрийгөө буудан амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Тэрээр албаныхаа ажилтанг зодож, улмаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байна. Дэд хурандаа Н-ын зодсон ажилтан нь нас барсан тул тэрээр өөрийгөө буруутган амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээллэж байна.

Талийгаач Дунд голын ойролцоох “Жаргалант” төвийн ард байрлах төрийн тусгай хамгаалалтын албан хаагчдын орон сууцанд амьдардаг байсан бөгөөд тус байр нь төрийн тусгай хамаалалтын автобаазын  дэргэд байрладаг байжээ. Хэрэг болдог шөнө талийгаач гэрээсээ гарч ирэн төрийн тусгай хамгаалалтын автобаазын харуулаас АК47 бууг нь “Буугаа өг” хэмээн тушаан авч амиа егүүтгэсэн гэх албан бус мэдээлэл байна.

Shar.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.