Comment.mn

ЕР НЬ ЭНЭ УЛС ОРОНД МИНЬ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА…

627bae711f69d830bigОйрмогхон нэгэн өдөр цагтаа улсын ерөнхийлөгчийг хүртэл хуурч улс орны сан хөмрөгөөс 90 сая төгрөг \одоогийн ханшаар тэрбумаар хэмжигдэнэ\ залилан авч байсан Гансүх гэгч бидний үзэг нэгт сэтгүүлч бүсгүйн нэр төрд маш бүдүүлгээр халдав. Өөрөө тэр хүн “гавъяа” байгуулаад яваад буй бололтой юм. Муу явсанаараа гайхуулдаг дон шүглэсэн юм биш байгаа гэж бодогдоход хүрэв. Хууран мэхлэхээрээ алдартай энэ нөхөр дахиад л худлаа залж буй нь сэтгүүлч бүсгүйрүү дайрч байгаа нь илт. Хорин хэд билүү дөчин хэд билүү ч гэх шиг. 20 билүү 22 билүү гэвэл хүнд үнэмшилтэй санагдана. Алд дэлэм залж байгаа дараагийн дүр зураг тэр хүнд дайралтанд өртсөн хүн инээмсэглэж байгаад үг хэлсэн ч гэх шиг… Надад бол энэ яриаг сонсоод хүүхдүүд биендээ адал явдалт киноны үйл явдал ярьж буй мэт сэтгэгдэл төрсөн. Хүн нэг сурсан юмаа дахин хийх гээд байдаг дадалтай амьтан юм гэсэн. Улс орноор минь самрах шахаж байсан энэ эрд одоо юу хэрэгтэй болоод хүний гэргий, хүүхдийн эх сэтгүүлч бүсгүйн амжилт гай болов. “Хатанбаатар” МУСК-нд гардаг даа “Чи хэний л зараалаар ингэж явдаг амьтан бол доо” гэсэн Богд хааны үг санаанд шууд л буусан. Сэтгүүлч Мөнхбаясгалангийн ажил, амжилт хэн нэгэнд гай болж дээ янз нь. Ер нь энэ улс оронд чинь юу л болоод байна даа. Их л дээрээс шидсэн чулуу л байх шүү.

Ж.Солонго

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.