Comment.mn

119 дүгээр цэцэрлэгийн багш хүүхэд зодсон нь нотлогдож, цалингаа хасууллаа

huuhedzodojХичээлийн шинэ жил эхлээд хоёр гуравхан хонож байхад 119 дүгээр цэцэрлэгийн багш Цэцгээ хүүхэд зодсон гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудалд Нийслэлийн Боловсролын газраас анхаарал тавьж, шалгахаар болсон юм. Тэгвэл шалгалтаар Цэцгээ гэх багш нь хүүхдийг зодсон нь баримтаар нотлогдсон байна. Тиймээс байгууллагын зүгээс уг багшид цалинг нь хасах шийтгэл оноожээ.

 Болсон явдлыг сануулбал, 119 дүгээр цэцэрлэгийн Цэцгээ гэдэг багш хүүхдийнх нь гарыг хөхрүүлж, гуяны дотор талаас чимхэж, чихнийх нь ард талыг урсан аж. Эцэг, эх нь аргаа бараад очиж уулзахад “Хандив өгч ороогүй байж битгий олон юм яриад бай. Агуулж, хадгалж байгаад баярлаж яв. Юун сүртэй юм, гараас нь жаахан атгахаар хөхрөөд байдаг муу арьстай хүүхэд байна билээ” гэж хэлсэн гэдэг. Энэ тухай хүүхдийн эцэг эхийн найз нь өөрийн фэйсбүүктээ бичсэнээр олон нийтэд ил болсон юм.

Zaluu.com Б.Анир

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • юун цалин хасах вэ ахиж хүүхэдийн байгуулгад эрхгүй болгооч балай хог вэ

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.