Comment.mn

Бүх нийтийн анхааралд: Өршөөлийн тухай хуулийн дагуу жолоодох эрх сэргээх . . .

news-image

Өршөөлийн тухай хуулийн хүрээнд “Автомашин жолоодох эрх”- ээ хасуулсан жолооч нарын эрхийг саяхнаас сэргээж эхлээд буй. Сүүлийн өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хөл хөдөлгөөн их байна.

Өршөөлийн тухай хуулиар жолооны эрх сэргээлгэж байгаа иргэд дараах материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд:

Бүрдүүлэх материал:

– Данс: 900012408 –

Хүлээн авагч банк- Төрийн сан

– Хүлээн авагч байгууллага- ЦЕГ-ын СХГазар

– Жолооны үнэмлэхний төлбөрийг аль ч банкинд тушааж болно

– Иргэний үнэмлэхээ хуулбарлаж, ард нь өргөдөл бичнэ.

1. 2014.10.01-2015.07.08-ны өдрийн хооронд эрхээ хасуулсан болон хуучин шар үнэмлэхтэй иргэд шинээр жолооны үнэмлэх захиалах тул банкинд төлбөрийг тушаана.

2. 2014.10.01-ээс өмнө эрхээ хасуулсан / саарал үнэмлэхтэй / иргэдийн үнэмлэхийг шууд олгоно.

3. ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимаас эрхийн лавлагаа авах юм байна.

4. Лавлагаан дээр өөрийн хүсэлт, өргөдөл гаргана.

5. Эрүүл мэндийн хуудас ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимаас авч өөрийн харъяа дүүргийн эмнэлэгт үзүүлнэ. Хөдөө орон нутгийн иргэн нэгдүгээр эмнэлэгт үзүүлж болно. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Nuudel.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.