Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын орчимд том оврын автобус замаас гарч, томоохон осол гаргажээ. Тодруулбал, нийтийн тээврийн том оврын автобус замаасаа гарч, автобусны буудлын дэргэдэх зогсоолын шилэн самбарыг мөргөж, сүйтгэжээ.
Одоогоор хүний амь эрсэдсэн болон гэмтэж бэртсэн талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм. Харин зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр автобусны тоормоз ажиллахгүй болсон юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn




