Comment.mn

Альваро Мората “Реал”-ын өмнөөс өшөө авна


Италийн хөлбөмбөгийн “Ювэнтус” багийн довтлогч Альваро Мората Берлин хотод энэ сарын 06-нд болох Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод “Барселона”-гийн хаалганд гоолдохыг хүсэж байгаа аж. “Реал”-ын экс довтлогчийн өгүүлснээр бол Каталонийн багийн эсрэг хийсэн тоглолт болгон түүний хувьд их ач холбогдолтой гэнэ шүү.
“Би хагас шигшээд “Реал”-ын хөгжөөн дэмжигчдийг ихэд гонсойлгосон хүн. Тиймээс “Реал”-ын хөгжөөн дэмжигчдийг тайтгаруулахын тулд “Барселона”-г хожихын төлөө мэрийх болно. Аваргуудын лигийн финалд гоолдохыг хүсэж байна. “Барса”-д олон гоол хийхийг эрмэлзэх болно” хэмээн Мората томорчээ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.