Comment.mn

Улаанбурхны сэжигтэй тохиолдол 2974 бүртгэгджээ

 

Таван жил гараагүй улаанбурхан өвчний анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэнээс хойш одоогоор Улаанбаатар хот, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймагт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 388 нь улаанбурхан өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өвчний тархалтыг бууруулж, хязгаарлахын тулд энэ сарын 15-25-ны хооронд нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд явуулж, зургаан сартайгаас таван насны бүх хүүхдийг хамруулахаар болжээ.

 

С.ХОРЛОО

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.