Comment.mn

Г.Уянга 17 тэрбумын шинэ баримт дэлгэнэ

Нэр бүхий таван гишүүн С.Баярцогтын хийж буй үйлдлийнх нь эсрэг хүчтэй дуугарч, шүүмжлэлж байгаа билээ. Тэдний нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Г.Уянга юм. Тэрбээр С.Баярцогтын Оюутолгойд зөвлөгөө авах нэрийдлээр төсөвлөөд байгаа 17.5 тэрбумын талаар дахин нэг баримт удахгүй дэлгэхээр болоод байгаа гэнэ.

Мөн түүнчлэн Шударга ёс эвслийг хүчтэй шүүмжилж “Яагаад С.Баярцогт гэгч нөхрийг өмгөөлж хамгаалж, хаацаалаад байгаагаа тайлбарлахыг шаардаж байгаа юм. Мөн 200 сая долларын төлөө Ноён уулаа ухах гээд Уул, уурхайн яам болон С.Баярцогт нар улайран дайраад байгаа бол та нар хэний төлөө, ямар зорилготой ажиллаад байгаа юм бэ? Улс орны баялаг ард иргэдийнх юм болохоос та нарынх биш шүү” гэдгийг мөн онцлон хэлж эсэргүүцээд байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Сонгуулийн насны иргэдийн саналыг өчүүхэн илүү авсан Элбэгдорж ерөнхийлөгч ард түмэн,Монгол улсын хойч ирээдүйн төлөө дуугарах цаг болсон.Эрхэм ерөнхийлөгч маань маш их бусармаг үйл явдлыг нүд анин дуугүй өнгөрөөлөө. Хэрэв эх орны маань газар нутгийн төлөө,энэ зоригт хөвгүүдийг маань өмөөрч хамгаалаж дуугарахгүй бол бид сонгосон шиг ээ,бас огцруулах санлыг иргэд бид УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж иргэн би бодож байна.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.