Өнгөрсөн долдугаар сард “Mc donald’s” рестораны гол нийлүүлэгч болох “Shanghai Husi Food” корпорацийн хугацаа нь дууссан махтай холбоотой дуулиан дэгдсэн юм. Уг дуулиант хэргийн дагуу БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих ерөнхий газар Хэбэй, Шаньдун, Хэнань, Гуандун болон Юньнань мужид Америкийн хүнсний “OSI Group” компанийн хөрөнгө оруулж байсан махны салбарын үйлдвэрүүдэд иж бүрэн шалгалт хийх захирамж гаргасан.




