“Хандгайт” амралтад хүүхдүүдээ гулгуулахаар гарсан 60 настай эрэгтэй Б-г ерөнхий боловсролын сургуулийн сурагч золгүй байдлаар мөргөж амийг нь хохироосон хэрэг энэ сарын 03-нд гарсан билээ. Одоогоор энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар золгүй байдлын улмаас амиа алдсан гэж үзэж байгаа аж.
Талийгаачийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 15 настай Г нь чаргаар мөргөжээ. Амарч салхинд гарах гэж яваад хүний амь хөнөөсөн буруутан болоод буй хүү шокийн байдлаасаа гараагүй байгаа талаар аав нь ярьж байна. Мөн цагдаагийн газар очиж энэ хэрэгт өмгөөлөгч авах хэрэгтэй гэдгээ хэлжээ.
Дашрамд дуулгахад, Хандгайтад ямар ч зохион байгуулалтгүй, хариуцах эзэнгүй гулгаж байгаагаас л хамаг юм болсон гэж хүүгийн ар гэрийнхэн үзэж байгаа гэнэ.




