Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ. Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд”гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь яг л дэлгэцийн бүтээлийнх шиг болж. Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат Ё.Цог нарын акулууд, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд бүр хүүгийнх нь нэр хүртэл бичээтэй байхыг бодоход чамгүй олон хүний хөдөлмөрөөр эл бүтээл нь төрсөн бололтой. Харин гавьяат кинонд тоглон шинэ авьяас аа дэлгэв үү эсвэл кино шиг клип хийчихэв үү. Юутай ч аливаад няхуур ханддаг, чансаатай уран бүтээлчийн хувьд Л.Болдбаатараас үзүүштэй, сонсууштай л бүтээл төрөх нь дамжиггүй.
Төстэй мэдээлэл
ОХУ-д суралцдаг оюутнууд Элчин сайд Ө.Энхтүвшинд хандан шаардлага хүргүүлжээ
Монголчууд бид яагаад ийм болчихсон юм вэ? Төр түшиж явсан хүмүүс эрхмэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төр түмний хөрөнгийг шамшигдуулах, авлига албан тушаалын хэрэгт холбогдох явдал гаарч, танил тохой, найз нөхдөө...
4 Үзсэн
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид чууллаа
“Соёлын сэргэлт 2024” аяны хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 14-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнд Чингэлтэй...
2 Үзсэн
Мах иддэггүй намынхан буюу малчдад хайргүй АН
Өнөөдөр гурван сая гаруй монголчууд бүгд л мах идэж амьдарч байна. Гэхдээ бид өдөр бүр чанартай, шинэ мах идэхийн тулд хөдөөг, малчдыг, малыг дэмжмээр байгаа юм. Ийм бодлогыг төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн ч мах...
3 Үзсэн