Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва өнөөдөр БНСУ-ын Парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзлаа.БНСУ-ын парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус спорт нь эрүүл мэндэд ач тустайн дээр багийн спорт учраас иргэдийг ойртон нөхөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгодгийг хэлж байв. Мөн бүх насны хүмүүс хичээллэх боломжтой, талбай байгуулаад ашиглалтад оруулсан байхад өөр нэмэлт зардал шаардаад байдаггүй гэлээ. Түүнчлэн тус спортыг сонирхон БНСУ-д жилд маш олон жуулчин очдог гээд Монгол Улс ч уг спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлбэл жуулчдыг тодорхой хэмжээгээр татах боломжтойг хэлж байв. Уг спорт нь Америк, Хонг Конг, Япон, Хятад гээд олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Олон услын Парк гольфийн холбоо байгуулагдаад байгааг ч мөн хэлсэн.Нийслэлийн ИТХ-ын даргын зүгээс тус спортыг Монголд хөгжүүлэхэд талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, бодлын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэлээ.Мөн Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, парк гольфийн холбоо байгуулаад байгаа хүмүүсийн зүгээс хэрхэн хөгжүүлэх талаарх санал, төслүүдээ боловсруулаад, үйл ажиллагаагаа төлөвлөөд хандах үед бүх талаар нь дэмжиж ажиллана гэсэн юм. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Төстэй мэдээлэл
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ
Соёл, урлагийн мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудтай хамтран жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага, хамт олны шинэ жилийн баярын үйл...
6 Үзсэн
Монголын залуу Жокейчид Морин спортын түүхийн хуудсыг шинээр эхлүүллээ
Монгол Улсаас анх удаа Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооны дэргэдэх “Хангарди жокей” клубын тамирчид БНСУ-ын Жэжү хотод зохион байгуулагдаж буй Азийн таван орны 150 гаруй тамирчид оролцож буй Олимпийн...
4 Үзсэн
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү төслийн хүрээнд мах, махан...
10 Үзсэн




