Comment.mn

Аймаг бүрт 25-30тн сүү авах үйлдвэр барих тендерт урьж байна

Эрүүл зөв хоололт гэхээр хүн бүрийн толгойд сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ санаанд ордог. Өдөрт тутмын хэрэглээндээ сүүг хэрэглэж хэвшвэл эрүүл мэндэд нэн тустай болохыг эмч төдийгүй эрдэмтэд баталсан байдаг. Монголчуудын хувьд 60 сая гаран малтай атлаа сүүний хэрэглээ муу түүнийг дагаад бага балчираасаа хүүхдүүд нь амны хөндийн өвчлөлтэй, ясны сийрэгжилт, D болон кальцийн дутагдалтай өсөж торниж байна. Энэ асуудал сүүний гарц муу байгаадаа биш юм.

Малчдын хувьд саасан сүүгээ худалдан борлуулах, боловсруулах боломжгүйгээс болоод сүүгээ гашилгаж асгаж, худалдан борлуулсан ч хямд үнээр өгч байгааг асуудал их байна. Энэ асуудлыг төр засгаас биш хувийн хэвшлээс анхааралдаа авч эхлээд байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Тэсокорпораци” малчид, фермерүүдээ дэмжих зорилгоор сүү татан авалтынхаа цар хүрээг улам өргөтгөн 21 аймагт сүү, цагаан идээ, аарц, жимс жимсгэнэ төвлөрүүлэн хадгалах үйлдвэр /цех/ байгуулахаар болсон юм. Эдгээр цехийг ахлан ажиллах ард иргэд, сүү, жимс жимсгэнийг нийлүүлэх нутгийн зон олныг нээлттэй тендерт урьж байгаа юм. Ингэснээр малчид болон жимс, жимсгэнэ тариалагчид маань бүтээгдэхүүнээ тогтмол зах зээлд нийлүүлэх боломж нь нэмэгдэж, түүхий эдээ стандартын дагуу хадгалж, цаашид цэвэр, шинэ сүүг хэрэглэгчиддээ хүргэх болж байгаа юм.

Тэсо корпорацийн сүү татан авалтын нэг удаагийн хэмжээ нь одоогоор 25-30тн байгаа бөгөөд энэ тоог улам өсгөхөөр ажиллаж байна. Үйлдвэрийн хувьд 140 тн сүү хадгалах танк байгаа ба тэр хэмжээгээрээ ажиллаж хүчин чадалтай гэдгийг хэлж байсан юм. Ингэсээр хэрэглэгчид бид өдөр тутмынхаа сүүгээ айх зүйлгүйгээр худалдан авч, монгол орныхоо хөрсөнд ургасан жимс жимсгэнийг амтархан идэж, охь дээж шүүсийг уух боломжтой болж байгаа юм.

Уг тендерийн хувьд маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах малчид, фермерүүд, жимс жимсгэнийг нийлүүлэх иргэдийг бүртгэсээр байгаа юм.

Тэсо корпораци нь уг иргэдтэй урт хугацаанд хамтран ажиллаж дэлхийд өрсөлдөх монгол брэндийг хамтдаа бүтээхийг уриалж байна.  Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77770055, 88108156 утсаар холбогдоорой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.