Жулиа: Хөлбөмбөгийн алдартай тамирчин Криштиану Роналду “Herbalife”-ын бүтээгдэхүүн хэрэглэдэг

“Herbalife” компанийн спортын хоолны зөвлөх  Жулиан Альварез Гарсия өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад ирлээ. Түүний сонирхолтой лекцийг сонсоход эрүүл зөв амьдралд  хоол хүнс болоод хөдөлгөөн хамгийн чухал гэдгийг нарийн тайлбарлаж байв.

Мөн хүний биеийн зохистой харьцааг үүсгэхийн тулд зөв хүнсээ сонгон хэт их биш идэх нь чухал гэнэ. Харин турах хүсэлдээ автан хоол сойх нь хамгийн муу аж. Тухайлбал, хоосон байхад хүн биеийнхээ булчинг алдаж байдаг, өлссөний дараа их идэхээр хоол нь өөх болж хувирдаг байна. Хүний биед хамгийн хэрэггүй зүйл нь өөх, биеийн өөх ихдэх тусам олон төрлийн өвчин тусдаг аж.

Мөн зүрх судас, чихрийн шижин, арьс харшил зэрэг олон төрлийн өвчин зөвхөн буруу хоололтоос болдог байна. Харахад туранхай хэрнээ биеийн жингийнх нь дийлэх нь өөхилчихсөн буюу эрүүл бус хүн ч байдаг гэнэ. Сүүлийн үед хоол хэт сойсноос болоод загвар өмсөгч миссүүдийн бие хүртэл харахад туранхай бүтэц нь өөх ихтэй байх болжээ.

 

Уулзалтын үеэр Жулиан Альварез Гарсиягаас дараах зүйлсийг тодруулж ярилцлаа.

-“Herblife”-ийн бүтээгдэхүүнийг дэлхийн ямар ямар орны, аль улсын тамирчид түлхүү хэрэглэж байна вэ. Алдартай тамирчдаас хэн хэрэглэдэг вэ?

-Мексик, Бразил Америк зэрэг орны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид голдуу хэрэглэдэг.  Хамгийн алдартай тамирчин гэвэл хөлбөмбөгийн Криштиану Роналду байна. Тэрээр үнэнч хэрэглэгч, бэлтгэл сургуулилтынхаа үед ч тогтмол хэрэглэж байгаа. Мөн манай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг  баг тамирчид Азийн хөлбөмбөгийн аваргад хоёр жилийн өмнө ялалт байгуулж байлаа.

Тэднийг Азийн аваргын тэмцээнд орохынх нь өмнө бэлтгэл сургуулилтынх нь үеэр хоол тэжээлийнх нь зөвлөгөөг өгч үргэлж хамт ажиллаж байлаа. Тэд маань тэмцээний дараа бид таны  ачаар амжилт гаргалаа гэж захиа бичиж байсан. Мэргэжлийн өндөр түвшний тамирчидыг эрч хүчтэй байлгахын тулд урам зориг өгөх нь бас их нөлөөлдөг. Колумбын олимп дэлхийн аваргын тамирчид ч хэрэглэж байна. Мөн хөнгөн атлетикийн дэлхийн аварга тамирчид гээд тоочоод барамгүй алдартай 150 тамирчин байна.

Мөн манайх зарим орны олимпийн хороог нь бүхэлд нь хариуцаж ажиллах тохиолдол бий. Тухайлбал, Солонгос,  Итали зэрэг орны олимпийн хороотой хамтарч ажилладаг.  Мөн пара олимпийн тамирчидтай хамтарч байгаа туршлага бий. Ер нь тамирчдад амжилт гаргаад маш их талархдаг учраас бидэнд их урамтай байдаг. Захиа бичээд л ёстой баярлалаа гээд л байна шүү дээ. Хүнс тэжээл муу бол дасгалаа хийж чадахгүй.  Шим тэжээл муу байх нь амжилтанд  саад болох өндөр магадлалтай шүү дээ.

-Уураг олон төрөл байдаг уу. Энгийн хүн, тамирчны уураг хэрэглэх дэмий юу?

-Уураг элэг цөсөнд сөрөг нөлөөтэй гэсэн үлгэр домог олон жилийн өмнөөс гарсан. Энэ бол огт худлаа зүйл.  Америкийн Бие бялдаржуулах спортын тамирчид уураг уухдаа булчинтай болохын тулд  горманы болон шингэн хөөдөг хоёр төрлийн эм уудаг байсан. Энэ нь сөргөөр нөлөөлдөг байж. Харин өвдөөд эмнэлэгт очихоороо химийн найрлагатай нөгөө эм нь хориотой учир нууцлаад уураг уусан гэж тайлбарладаг байжээ. Үүнээс болоод уураг муу гээд ойлгогдчихдог байсан юм билээ. Түүнээс биш уураг элэг болон бөөрөнд ямар ч сөрөг нөлөөгүй. Өвчтэй хүн эмчтэйгээ зөвлөж, эрүүл хүн өөрөө мэдээд авч уух боломжтой. Гэхдээ нэг их хэмжээний уураг бас хүнд  шаардлагатай биш. Нэг удаа уухдаа 20 грамм хэмжээтэй байхад болно. Энэ нь нэг таваг махан хоолны уурагнаас ч өндөр тун гэсэн үг.. Уургийн хэмжээ биш чанар нь чухал.  Мөн нүүрс ус хүний  элэг, булчинд хадгалагдаж үлддэг. Тамирчин болон энгийн хүн гээд заавал өөр өөр уураг уух албатай биш. Эрч хүч нөхөх үү, булчин нэмэх үү гээд өөр өөрийнхөө биед тохирсон амин дэмээ хэрэглэх нь зүйтэй.

Та өөрөө яаж хооллодог, ямар амьдралын хэмнэлтэй вэ?

-Би өглөө 7-7.30 цагийн хооронд босоод өглөөний дасгалаа хийчихдэг. Хурдтай дасгал хийх нь зүрхийг хэвийн хэмжээнд хүргэдэг юм. Шингэнээ нөхөх зориглгоор дасгалынхаа дараа цай ууна.  Долоо хоногт хоёр удаа усанд сэлдэг. Мөн нэг удаадаа зургаан километр гүйдэг. Мөн долоо хоногт хоёр удаа сэлүүрт завиар хичэээллэнэ. Биеийн тамирын дасгалын дараа шейк ууна.  Бага үдийн үед жимс жимсгэнэ иднэ. Испаничууд үдийн хоолоо хоёр цагийн үед иддэг. Өдрийн хоолонд оливын тостой салат салатны навч туна загас, тахианы мах бяслаг заримдаа самар иддэг.  Оройн хоолондоо загасны мах идээд, өдөртөө  3-4 литр шингэн уудаг.

-Та ер нь ямар төрлийн спортын тамирчидтай голдуу ажилладаг вэ?

-Бараг  бүх л төрлийн тамирчидтай ажиллаж байсан. Заримтай нь урт хугацаанд заримтай нь түр ажиллана.  Хөл бөмбөг, сагсан бөмбөгийнхөнтэй их ажилласан. Би хүндийн өргөлтөд хамгийн дуртай. Өөрийнхөө хийдэг сэлүүрт завийн спортод бас хайртай.Завины спортын тамирчид  булчин сайтай, зүрх сайтай байх ёстой. Хүнтэй шууд барилдаж, харьцдаггүй зэрэг давуу талтай шүү.

Н.Ганаа 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5