Шинэ Монголын санаачилгын урилгаар домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд ирээд байгаа билээ. Аполлон 11 хөлгөөр Эх Дэрхийн дагуул саран дээр буусан анхны хүмүүсийн нэг BUZZ ALDRIN-тай хийх уулзалт, ярилцлага IMAX “Өргөө” кино театрт боллоо. Уулзалтанд “Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын тэргүүн Л.Болд, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцож санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Buzz Aldrin олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласны дараа Флоридагийн Технологийн Их сургуулийн дэргэд Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Түүний бодит амьдралаас сэдэвлэн холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн гэдэг.