Comment.mn

Монголын залуу улс төрчдийг найрсагаар хүлээн авахаа мэдэгджээ

ХБНГУ-ын ЦСҮ намын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй монгол бүсгүй Н.Солонгын санаачилгаар 2016 онд Монгол-Герман залуу улс төрчдийн солилцооны анхдугаар чуулган болж байсан билээ. 

Тэгвэл энэхүү арга хэмжээний дарааагийн үйл ажиллагааг ХБНГУ-ын Дотоод Хэргийн Яамны Сайд асан, Бундестагийн гишүүн ноён Доктор Ханнс Петр Фриедрих дэмжин ажиллаж, 2018 онд онд зохион байгуулагдах  Монгол Герман Залуу улс төрчдийн солилцооны хоёрдугаар чуулганы хүрээнд Монголоос хүрэлцэн ирэх залуу улс төрчдийг маань Холбооны Засгийн газар хүлээн авах болно гэдгийг мэдэгдсэн байна.

Анхдугаар Чуулган нь Төрийн ордны А танхимд болсон бөгөөд олон намын 120 гаруй залуу улс төрчид хамрагдсан билээ. МАН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Цогтбаатар нар, АН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, БНН-аас намын дарга Б.Жаргалсайхан болон Монголын нам улс төрийн залуу улс төрчид оролцож байсан юм.

Мөн ХБНГУ-ын Бавари Мужийн ЦСҮ намын ИТХ гишүүн Эмэгтэйчүүд, Залуучуудын Холбооны ТУЗ-ын гишүүн Солонго Тремл, Др. Михаэла Лэй, Флориан Адолфи нар ЦСҮ намын үзэл баримтлал, намынхаа үнэт зүйлс, өнөөгийн бүтэц зохион байгуулалтаа танилцуулсан билээ.

Харин анхдугаар чуулганы солилцооны хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Монгол-Германы Парламентын бүлгийн дэд дарга Д. Гантулга тэргүүтэй залуу улс төрчдийн төлөөлөл 2015 оны 9 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд ХБНГУ-д зочилж, тус улсын улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж туршлага судласан юм.

Хоёр улсын улс төрчдийн уулзалтын арга хэмжээний зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан ажиллаж байгаа бөгөөд Монголын талаас тус чуулганд хамтран ажиллах байгууллагуудад үүд хаалга нээлттэй аж.

Монгол-Германы залуу улс төрчдийн солилцооны хоёрдугаар чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

http://www.facebook.com/Otgonbayar.Stiftungs/?notif_t=page_fan&notif_id=1492040578227157 

хуудсанд хандана уу 

 

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Жавхлан гишүүн жаахан улс төрийн соёлтой боловсролтой байгаач. Өөрийгөө хэт өндөр үнэлж байгаа юм биш үү

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.