Бүх насныхан чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой Монголын анхны Снүүкболл мэргэжлийн клубын нээлт энэ сарын 1-нд буюу 04/01-ний өдөр боллоо.

Монгол анх удаа нээгдэж буй Снүүкболл клуб нь ОУ-ын стандартад нийцсэн зургаан ширээтэй, зориулалтын гутлаар үйлчилж эхлээд байгаа юм. Ширээ нь стандартын шаардлага хангасан 3,6 * 6,6 метр хэмжээтэй буюу нийт 24 метр кв талбайтай учир тухайн хүн хөдөлгөөн их зарцуулж нэг үгийн биеийн тамирын дасгал болох олон давуу талтай.

Нэг ширээнд нэлээд олон тоглогч багтах учир баг болж найз нөхөдтэйгээ биеийн алжаалаа тайлахаас гадна таны эрүүл мэндэд ч сайн нөлөөг үзүүлнэ.

Та бүхэн тус газраар үйлчлүүлснээр цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна эрүүл мэндэдээ ч бага үгүй хөрөнгө оруулалт давхар оруулна гэдэг нь нэлээд давуу талтай юм.

Тус клуб нь мөн хүүхдийн тоглоомын өрөө, кафегаар үйлчилж гэр бүлийн халуун дулаан орчныг бий болгодог байна.

Та бүхэн Монголын хамгийн анхны Снүүкболл клубт хүрэлцэн ирж үйлчлүүлээрэй.

Хаяг: Соёолж төвийн зүүн талд, Шинэ тэрэг плаза 3 давхарт “BOOM” snookball тоглоомын төв

Утас : 8822-6822,  8622-6822, 7711-6822