Монголын топ 25 сургуулиуд ямар сургууль байдаг вэ?

Сургуулиудын элсэлт дөхөөд ирэхээр эх сурвалж нь тодорхойгүй, худал мэдээллүүд зарим сургуулиудын захиалгаар цацагддаг учир бид Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гаргадаг мэдээлэл дээр тулгуурлан үнэн бодит мэдээллийг хүргэхээр та бүхэндээ энэхүү мэдээллийг бэлтгэлээ.  2016 онд улсын хэмжээнд 450 сургуулийн 12-р ангийн төгсөлт хийгдсэнээс төрийн өмчийн 354, хувийн 87, их дээд сургуулийн дэргэдэх лицей 8 гэсэн сургуулиудад нийт 35983 сурагч ЭЕШ-г өгчээ. Эдгээр сургуулийн 131 сургууль нь 20-с цөөн тооны төгсөгчидтэй байгаа нь Боловсролын хуулийнд нэг анги дүүргэлтийн хэмжээ 20-24 хүүхэдтэй байхаар заасан ч бүхэл бүтэн сургууль мөртлөө стандартаар заагдсан нэг ангийг ч бүрдүүлж чадахгүй сургуулиуд  байна. Мөн эдгээр сургуулиуд нь чанар хүүхдийн тоо харгалзахгүйгээр улсын төсөвөөс хувьсах зардал авч амь аргацаан боловсролын системийг унагаж байгааг анхаарах асуудлын нэг болсон нь харагдаж байна.

Энэхүү ерөнхий боловсролын сургуулиудын чансааг гаргахдаа 2016 оны ЭЕШ-н шалгалт өгсөн 20-с олон төгсөгчидтэй сургуулиудын нэгдсэн түүвэр (ЭЕШ-н тайлан 2016 он БСШУСЯамны БҮТ) хийж хичээл судлагдахууны математик-физик, англи хэлеорос хэл, түүх-нийгэм-газарзүй, хими-биологи, Монгол хэл-Монгол бичиг гэсэн багц хичээлүүдийн дундажыг үндэслэж Монгол улсын шилдэг 25-н ерөнхий боловсролын сургуулиудыг танилцуулж байна.

Боловсролын Үнэлгээний Төвийн тайлангаас харахад энэ жил ЭЕШ-ын дундаж оноогоор Сүхбаатар дүүргийн “Сант” сургууль тэргүүлжээ.Харин хоёрдугаар байрт “Орчлон”, гуравдугаар байрт “Шинэ эхлэл” сургууль эрэмбэлэгдсэн байна.

 

 


Энэ удаагийн ЭЕШ-н оноог авч үзэх явцад орон нутгаас Өвөрхангай, Дорнод, Дархан уул аймгууд, Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн төгсөгчидийн амжилт өндөр байгаа нь харагдаж байна. Нийт дундаж оноо 500 байхад хэдэн сая төгрөгний өндөр төлбөртэй Гэгээрэл, Оюуны төв, Жаргалан зэрэг сургуулиуд нь энэ оноондоо хүрэхгүй байгаа нь анхааралдаа авах шаардлагтай харагдаж байна.

 

 

                                                                                     Эх сурвалж: БСШУСЯам Боловсролын үнэлгээний төв

 

 

 

 
  Сургуулийн нэр

Өмчийн хэлбэр

Хаяг байршил  
Ерөнхий дундаж оноо Тайлбар
1 Сант сургууль /Хувийн/ УБ хот БЗД 666.3  
2 Орчлон сургууль /хувийн/ УБ хот ХУД 641.9  
3 Шинэ эхлэл сургууль улсын УБ хот БГД 641.7 8-р анги төгсөгчдөөс сонгон шалгаруулна.
4 11-р сургууль улсын УБ хот СБД 637.8 5-р анги төгсөгцдөөс сонгон шалгаруулна.
5 Монгол тэмүүлэл улсын УБ хот ХУД 635.9 8-р анги төгсөгчдөөс сонгон шалгаруулна
6 Оюунлаг /хувийн/ УБ хот БЗД 622.4  
7 Болор /хувийн/ УБ хот СБД 620.7  
8 Шинэ-үе /хувийн/ УБ хот СБД 619.8  
9 Шинэ монгол /хувийн/ УБ хот БЗД 612.8 6.9-р анги төгсөгчдөөс сонгон шалгаруулна.
10 Прогресс /хувийн/ Ховд аймаг 609.5 9-р анги төгсөгчдөөс сонгон шалгаруулна
11 Мон-турк /хувийн/ Дархан 607.6 8-р төгсөгчдөөс сонгон шалгаруулна
12 Шинэ-эрин улсын УБ хот БГД 606.2 8-р төгсөгчдөөс сонгон шалгаруулна
13 3-р сургууль Монгол оросын хамтарсан сургууль УБ хот СБД 604.7  
14 Тольт /хувийн/ УБ хот СХД 596.8  
15 Хархорин ГСЕБС улсын Өвөрхангай аймаг 593.9 9-р төгсөгчдөөс сонгон шалгаруулна
16 Олонлог /хувийн/ УБ хот ЧД 585.2  
17 ГЁТЕ /хувийн/ УБ хот СБД 589.6  
18 Мэргэд улсын Өвөрхангай аймаг 588.8  
19 Улиастай дэвшил улсын Завхан аймаг 584.9  
20 Эрдмийн ДЦС улсын Хөвсгөл аймаг 585.9  
21 93-р сургууль улсын УБ хот БГД 580.8  
22 4-р сургууль улсын Дундговь аймаг 571.8  
23 Цаст-Алтай ЦС улсын Ховд ааймаг 57..2  
24 1-р сургууль улсын УБ хот СБД 569.6  
25 СБ 2-р сургууль улсын Сэлэнгэ аймаг 569.6  

 

 

 

Эх сурвалж: БСШУСЯам