Comment.mn

Крокуст цаг хугацаа дахин ухрах гэж байна

Дурсамжаа хөглөн сэтгэлээ сэргээхэд бэлэн биз дээ?

80, 90-ээд оны доргио дискочид анхаарлаа хандуулна уу! Та бид хамтдаа алжаалаа тайлж нэгэн үдшийг гайхамшигтай өнгөрүүлэх мөч ойртжээ. Цахилгаан хөгжмийн аянд дискодон, кассетны хөгжим сонсон доргиж, пянз тоглуулагчаар нандин цуглуулгаа эгшиглүүлэн хуучнаа дурсах боломжийг алдана гэж үү? Энэ бол цаг хугацаагаар аялуулагч “Back To The 80 & 90’S Disco Crocus” шүү дээ.

Монголын шоу эвентийн хамгийн том цэг “Crocus Event Hall” 80, 90-ээд оны залууст зориулсан цаг хугацаагаар аялуулан, дурсамж хөглөх диско үдэшлэгийг улиралд ганцхан удаа зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн анхны дискотек буюу 8 дахь шоу энэ Баасан гарагт эхлэхэд хэдийнээ бэлэн болжээ!

80, 90-ээд оны хуучин бүхэн яг л тэр үед байсан шигээ дэлгэгдэж лангуун дээр улаан ус, молоко, шагшуурга хуучны мөнгөн дэвсгэртээр борлуулагдана гээд бод доо! Мөн залууст ховор нандин пянз, хөгжим, хэрэгслийг дэргэдээс нь сонирхон тухлан үзэх ховорхон боломжийг олгох учраас анги хамт олны ойн уулзалтаа ч тэмдэглэх хамгийн “Best” орчин гэж санал болгомоор байна.

Дискотек “Крокус эвент холл”-д энэ Баасан гараг буюу 01 сарын 27-ны 20.00 цагт эхлэх бөгөөд та таксаа 30.000 төгрөгөөр худалдан аваарай. Мөн 88065566, 80044411 дугааруудад урьдчилан ширээний захиалгаа өгөх боломжтой юм байна шүү!

Хамгийн жаргалтай дурсамжууд бүдгэрэх ёсгүй…

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.