Comment.mn

МАН-ЫН ХЯМРАЛЫГ ДАВАХ БОДЛОГО

7ac3e453-ab15-46f0-abed-2ae042ceb807

МАН-аас томилогдсон сайд дарга нарын үйлдэл хэрээс хэтэрлээ. Тэд бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн байгууллагын албан хаагчдыг хоморголон халж, халаа сэлгээг хайр найргүй хийсээр байна. Төрсөн үр хүүхдээсээ эхлээд төрөл садангаа төрийн албаар дүүргэж байгааг олон хүмүүс хэлж байгаа юм. Улс төрийн нам хариуцлагатай байж, нэг иргэний эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэвч иргэдийн итгэлийг хүлээсэн төр, төрөөс томилогдсон байгууллагын удирдлагууд нь “Хөдөлмөрийн хуульд заасны дагуу таныг ажлаас чөлөөллөө” хэмээн хуудас цаас өгөөд иргэдийг хэдэн арваар, бүр тавь жараар нь нэг өдрийн дотор ажлаас нь чөлөөлж, гудамжинд гаргаж байна. Өнөөх “ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС” гаргах уриатай, олон удаа төр барьсан туршлагатай, төлөвшсөн гэх МАН томилогдсон дарга нартаа өгсөн анхны даалгавар нь арай энэ юм биш биз.

 Үнэндээ тэд төрсөн хүүхэд, төрөл садан нараас бусад хүмүүст хүйтэн сэтгэлээр хандаж байгаа юм. Энэ үйлдлүүд нь олон хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, төрийн хямрал болохыг ч үгүйсгэх аргагүй. Чухамдаа ардчилсан энэ оронд ард түмнээ хэн өмөөрөх вэ?

Ганцхан жишээг дурдахад хуучин Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн 81 ажилтныг 9 дүгээр сарын 04 өдөр мэдэгдэл өгч, нэг өдөр бөөнөөр нь ажлаас нь чөлөөлсөн байна. Ингэхдээ гэнэт халагдсаны тэтгэмжийг хамгийн доод хэмжээ буюу 1 сараар олгохоор тушаал гаргажээ. Гэвч 9 дүгээр сарын цалин болон тэтгэмжийг нь одоо хүртэл олгосонгүй. Үүний шалтгаан нь тус байгууллагын дарга н.Нямдаваа бүтцийн өөрчлөлт нэрийн дор 40 хүн халахаар төлөвлөж, тэтгэмжийн мөнгийг төсөвт суулгасан боловч төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 81 хүнийг халжээ. Тусгасан төсвөөс хэтэрсэн учир Сангийн яаман дээр асуудал үүсэж, мөнгөний эрхийг нь нээгээгүй байна. Үүнийг хошин шог гэх үү, хямарсан төрийн бодлого гэх үү.

Мөн Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдсон Д.Баярсайхан нь банкинд олон жил ажилласан 20 гаруй удирдах албан тушаалтныг ажлаас халж, 60 орчим ахлах мэргэжилтнүүдийг чөлөөлөх тухай мэдэгдэл өгөөд байна. Тэрээр Д.Баярсайхан нь ажлаасаа халагдсан ажилтны төлөөлөгч  нартай уулзахдаа “Би ердөө ганцхан хүнийг л томилсон, бусад томилгоог намаас хийсэн хэмээн мэдэгдсэн байна. Түүний ганц томилсон өөрийн гэх хүн нь одоогийн Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Цэндсүрэн юм. Тэрээр ажлаасаа халагдаад аргаа барсан хүмүүст “Бидний хийж байгаа халаа, сэлгээ нь хуулийн дагуу” гэжээ.

Банк татан буугдаагүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байхад ажилтнуудыг олноор нь халах боломжтой төрийн ямар хууль хаана байдаг билээ. Хэдийгээр Төрийн банк төрийн өмчит банк ч гэлээ ашгийн төлөө, бизнесийн байгууллагад ингэж намаас мэргэжлийн бус томилгоо хийж байгаа нь банкны болон ажилчдын хувь заяа, цаашлаад эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь тодорхой бизээ.

Зөвхөн эдгээр хоёр байгууллагын ажлаас чөлөөлөгдсөн нийт 161 иргэдийн нэг хүний ард 3-5 ам бүл байгаа гэж тооцвол дунджаар 650 гаруй хүний амьдрал баталгаагүй болж байгаа хэрэг юм. Тиймээс ажлаас чөлөөлөгдсөн иргэд нэгдэн нийлж, хэвлэл мэдээлэл болон хууль хяналтын байгууллагат хандахаа илэрхийлээд байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.