Дахин санал хураалтыг 58 хэсэгт зохион байгуулна

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15191 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэднээс 117-гийнх нь санал тэнцсэн байна. Тэдний хувьд 58 хэсэгт байгаа тул дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулна- 
Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэлийн хурал хийж, сонгуулийн урьдчилсан дүнг мэдээллээ. Өнгөрсөн ням гарат буюу энэ сарын 23-нд орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй 293 хэсэгт нэмэлт санал хураалт явуулсан бөгөөд орон нутгийн тухайд нийт сонгогчдын 63.2 хувь нь саналаа өгчээ. Харин нийслэлд сонгогчдын 56.3 хувь нь санал хураалтад оролцсон байна. Ингэснээр улсын хэмжээнд сонгуулийн санал хураалт 61.1 хувийн ирцтэй явагджээ.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15191 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэднээс 117-гийнх нь санал тэнцсэн байна. Тэдний хувьд 58 хэсэгт байгаа тул дахин санал хураалт явуулна. Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах юм.
Дахин санал хураалт нь мандат дээрээ саналын тоо тэнцсэн тохиолдолд явагддаг. Энэ нь нэмэлт санал хураалтаас ялгаатай. Харин төсвийн тухайд одоогоор тодорхой гараагүй байгаа гэнэ. Дараагийн удаа буюу дахин санал хураалтын үеэр батлагдсан зардлын хүрээнд сонгуулийг явуулах бөгөөд нэмэлтээр төсөв гаргахгүй гэж мэдэгдэж байна.

Эх сурвалж: