Comment.mn
МАН ЗУРГААН ДҮҮРЭГТ, АН ГУРВАН ДҮҮРЭГТ ЯЛЖЭЭ

МАН ЗУРГААН ДҮҮРЭГТ, АН ГУРВАН ДҮҮРЭГТ ЯЛЖЭЭ

fbf3ed75-6bcb-4155-ae30-274194fc6999Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр /2016.10.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль аравдугаар сарын 19-нд болж өчигдөр 23-нд нэмэлт санал хураалт болж өндөрлөлөө. Санал хураалтад нийт 70264 сонгогч саналаа өгсөн нь сонгогчдын 56 хувь нь оролцсон дүнтэй байгаа аж. Уг сонгуулиар эрх баригч МАН зургаан дүүрэгт, сөрөг хүчин Ардчилсан нам гурван дүүрэгт ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

Үүнд:

-Баянгол дүүрэгт 41 мандатаас МАН 10, АН 31

-Баянзүрх дүүрэгт 41 мандатаас МАН 19, АН 22

-Налайх дүүрэгт МАН 21, АН 4

-Сонгинохайрхан дүүрэгт 41 мандатаас МАН 39, АН 2

-Сүхбаатар дүүрэгт 35 мандатаас МАН 19, АН 16

-Хан-Уул дүүрэгт МАН 18, АН 15 Бие даагч 2

-Чингэлтэй дүүрэгт 35 мандатаас МАН 30, АН 5

-Багануур дүүрэгт 25 мандатаас МАН 25

-Багахангай дүүрэгт 17 мандатаас МАН 17 мандат бүгдийг авчээ.

Нэмэлт санал хураалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад 30 орчим сая төгрөг зарцуулсан хэмээн мэдээллээ.

М.Баатар

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.