Comment.mn

Нийслэлчүүдийн 48.8 хувь нь саналаа өглөө

Нийслэлийн сонгуулийн хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.  Мэдээллээр ирц болон нэмэлт санал явуулах хороодыг танилцуулав.  Сонгуулийн ирцийг 17:00 цаг болон 22:00 цагийн байдлаар ямар байсныг хүргэе.

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын хувь
17:00 цагийн байдлаар 22:00 цагийн байдлаар
Багануур 18746 34.5 52.3
Багахангай 2837 52.7 71.2
Баянгол 129410 32.9 50.5
Баянзүрх 206437 29.1 45.3
Налайх 23258 38.3 61
Сонгинохайрхан 189813 27.9 45.7
Сүхбаатар 87300 34.5 50.9
Хан-Уул 99424 34.3 51.4
Чингэлтэй 103339 28.6 44.4
Нийт 30.9 48.8

 Нийслэлд 295 мандатын төлөө 152 тойрог байгуулагдан ажилласан.Үүнээс дараах хороодод ирц хүрээгүй.

  • Сүхбаатар дүүрэг 35 мандат 20 тойрогтой. Үүнээс  15 тойрогт ирц бүрдсэн. Харин үлдсэн тавд  хүрээгүй нь буюу Сүхбаатар дүүргийн 1,3,9,10,11-р хорооны 9 санал авах байрны ирц хүрээгүй.
  • Хан-Уул дүүрэг 16 хороотой 11 хороонд ирц хүрсэн. Тус дүүргийн 2,3,4,11,15-р хорооны 14 санал авах байрт ирц хүрээгүй.
  • БГД 23 хороотой.  15 хороонд ирц бүрдсэн. 1, 3,4,5,6,7,10,20-р хорооны /нийт нйаман хороо/ 17 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдана.
  • БЗД 28 хороотой. 4 нь хороонд ирц бүрдсэн.  24 хороонд ирц хүрээгүй.Тодруулбал БЗД-ийн  2-5, 7-12, 16-22-р хорооны  71 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах юм байна.
  • Чигэлтэй 19 хороотой. 4 хороонд ирц хүрсэн. Тус дүүргийн  4,5,7-19-р хорооны  39 санал авах байранд ирц хүрээгүй.
  • СХД 32 хороотой. 11 хороонд ирц бүрдсэн. 21 хорооны 61 санал авах байранд ирц бүрдээгүй.  Тодруулбал СХД-ийн  1-5, 7,9,11,13,17-19, 21-26, 28, 29, 31-р хороонп ирц бүрдээгүй.
  • Багануур дүүрэг  5 хороотойгоос нэгд нь ирц хүрээгүй. Тиймээс 5-р хорооны 2 санал авах байранд нэмэлт санал хураана.

Өөрөөр хэлбэл нийт 213 санал авах байранд нээлт санал хураалт явагдана. Нэмэлт санал хураалт 2016-10-23-ны ням гарагт болно. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй иргэд оролцох юм.

Налайх, Багахангай дүүрэгт ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.