Comment.mn

Автобусаар карт уншуулахгүй зорчдог болно

d968d5035d4188105ed8c01614bb96a7279c4c23

Автобусанд картаар зорчдог иргэд сууж, буухдаа түүнийгээ заа­вал уншуулдаг. Гэвч зарим то­хиолдолд буухдаа картаа уншуу­лахаа мартах, картны машин нь ажиллахгүй байх зэрэг хүндрэл учирдаг. Тэгвэл авто­бусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэг­жүүлэхээр төлөвлөсөн байна. “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлснээр нэн тэр­гүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих хэлбэрийг гаргажээ.

Тодруулбал, иргэд гар утасны симэндээ автобусны картын чипийг суулгах юм. Ингээд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох юм байна. Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулан чиптэй сим карт оруулж иржээ. Удахгүй худал­даанд гарах аж. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солил­цох шатандаа явж байгаа талаар мэдээллээ.

Үүнээс гадна банкны картуу­дад чипээ суурилуулах бо­ломжийг бүрдүүлж байгаа юм байна. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картанд чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төл­бөрөө хийх боломжтой болох ажээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.