Мааз хамтлагийн “Би дурламаар байна” дуу кино болон үзэгчдэд хүрч эхлээд байгаа. Тус киног хамтлагийн гурван залуу тоглосноороо онцлогтой. Мөн тэд энэхүү киногоороо царай муутай хүмүүсийг тренд болгох бодолтой. Киноны гол агуулага нь нэгэн залуу өөрийн үеийн залуугийн ээжид дуралж байгаагаар өрнөдөг. Мөн тэд царай муутай хүмүүс бусдын адил дурлаж, хайрлаж, ажиллаж, амьдрах ёстой гэдгийг харуулахаар зорьсон билээ. Харин кино үзэгчдийн хүртээл болоод тав хонож байгаа хэдий ч бүх кино театруудын танхим дүүрэн байгаа гэнэ шүү. Тэгэхээр үзэгчдэд таалагдсан нь ойлгомжтой. Инээдмийн жанртай дэлгэцийн бүтээл учраас уншигч та хоцроогүй биз. Нийгмийн хар бараан, стрессийг түр ч атугай мартахыг хүсвэл тус киног зорин үзээрэй.
Төстэй мэдээлэл
Шинэ клип: S4 хамтлагийн Гарьдын “Хайрын хурим” соло дуу цацагдлаа
Хүмүүний амьдралд ганц тохиодог хамгийн жаргалтай хийгээд баяртай гэрэл цацруулсан нандин үе бол хуримын өдөр байдаг. Тэгвэл хуримын тухай дахин нэг сайхан бүтээл нэмэгдэж, олны сонорыг мялаалаа...
3 Үзсэн
Дуучин Хүрэлээ мөрөөдлийнхөө зүгт дүүлэн нисэх гэж буй дүү нарынхаа баяр дээр бэлэг барьсаар явна
МУСТА дуучин Хүрэлээ “Мөрөөдлийн зүг”, “Сүүлчийн Хонх”, “Зургаан сарын цацэг”, “Төгсөх сурагчийн уянга”, “16 нас” зэрэг олон сурагчийн тухай дуунуудтай уран...
1 Үзсэн
Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө
Монгол угсаатан Хэл Хуурчдын Холбооноос санаачлан тавдугаар сарын 6-ны өдөр Монголд анх удаа Хэл Хуурчдын Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулганыгМУ-ын Соёлын Яам бодлогоор дэмжиж, Засгийн...
1 Үзсэн