Comment.mn

Өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна гэв

1470874960_5fc3e7f848ea5493c85a3c3b76f5971a

Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат мэдээлэл хийлээ. Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр “Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэж хэмнэсэнээр энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ” хэмээн онцлов.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.