С.Хүрэлбаатар дарга АСЕМ-ын хамгаалалтанд гарсан цагдаа нарынхаа эрүүл мэндэд анхаарчээ

Асемийн үеэр цагдаагийн байгууллагынхан бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан билээ. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлагын зүгээс АСЕМ- хамгаалалтанд ажилласан албан хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, дүүргийнхээ эмнэлгийн эмч нартай хамтран үзлэг хийж, зөвлөгөө өгч  ажиллажээ.

Халуун наранд олон цагаар ажиллаж байсан цагдаагийн албан хаагчдын эрүүл мэндэд анхаарал халамж тавьж, шаардлагатай ус, эм зэрэгээр үйлилчгээ үзүүлж, сэтгэл гарган ажиллаж байсан С.Хүрэлбаатар даргадаа нэгдүгээр хэлтсийн цагдаа нар  ихэд баярлаж байгаагаа илэрхийлж байв.

Н.Чимэг

Эх сурвалж: Cityinfo.mn