Comment.mn

Орон сууцны үнэ буурсаар байна

Худалдан авах чадвараас хамаарсан орон сууцны зах зээлийн үнийн уналт үргэлжилсээр байна. “Тэнхлэг зууч” компанийн мэдээллэснээр зургадугаар сард нийслэлд байршилтай орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 1,1 хувиар буурчээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үнийн индекс 10.3 хувиар буурч, 2.3 хувьтай гарчээ. Хэдийгээр орон сууцны үнэ буурч буй ч дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн орлого, худалдан авах чадвар мөн буурснаар орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд хямдрал, урамшуулал зарлахын зэрэгцээ төлбөрийн нөхцөлийг хөнгөлөх байдлаар борлуулалтаа идэвхжүүлж байгаа.

Дийлэнх төслүүд урьдчилгаа төлбөрийг бэлнээр төлсөн тохиолдолд м2 тутамд үнийг хөнгөлөх байдлаар шийдэж эхэлсэн билээ. Үүнээс гадна зарим орон сууцны төслүүд байр авсан тохиолдолд цахилгаан бараа, гэрийн тавилга сонгох эрх олгох зэргээр борлуулалтаа нэмэгдүүлэх арга хайж буй аж. Ерөнхийдөө нийлүүлэлтийн илүүдэл хуучин орон сууцны үнийн бууралтыг дагаад шинэ орон сууцны үнэ буурах хандлагатайг салбарын шинжээчид таамаглаж байна. Тиймээс 2016 онд орон сууцны үнэ өсөх боломжгүй, цаашдаа буурах төлөвтэй байгаа юм байна.

Etoim.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.