Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-ны өдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпорациас бүртгэж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газраас баталсны дагуу эхний ээлжинд “Буянт-Ухаа” орон сууцны хороололд 350 айл өрхийг бүртгэнэ. Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэлд бол сарын 200-280 мянган төгрөг, орон нутагт бол сарын 140-230 мянган төгрөг байх юм. Өнөөдөр бүртгэлийн сүүлийн өдөр буюу доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэх юм байна. Энэ сарын 21-30-ны хооронд нийтдээ тус корпорацид 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.
Дашрамд, журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах ажээ.
Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх хүсэлтэй иргэн нь дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм. Үүнд,
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг
- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Дашрамд, тухайн иргэн нь
-Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн,
-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг,
-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой,
-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх шаардлагтай юм.
Д/д |
Ангилал |
Бүртгэлд хамрагдсан нийт хүний тоо |
Журмын шаардлага хангасан хүний тоо |
Түрээсийн орон сууцанд хамрагдах квот |
Бүртгэл явагдсан өдөр |
1 | Ахмад настан | 1130 | 544 | 55 | 3-р сарын 21, 22 |
2 | Залуу гэр бүл | 493 | 175 | 70 | 3-р сарын 23, 24 |
3 | Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад |
658 |
416 |
105 |
3-р сарын 25, 28 |
4 |
Төрийн албан хаагч |
598 |
187 |
53 |
3-р сарын 29 |
5 | Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх” |
11 |
17 |
||
6 | Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй |
480 |
5 | 35 |
3-р сарын 30 |
4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх | 18 | ||||
7 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэд | 87 | 18 |
Д.ЖАРГАЛ
ЭХ СУРВЛЖ: ZALUU.COM