УИХ-ын нэгдсэн чуулганын өнөөдөр /2016.02.04/-ийн хуралдаан хуваарь ёсоор 09 цагт хуралдах ёстой ч 130 минутаар хоцорч эхэллээ. Чуулганы танхимд одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 34, Ардын намын бүлгийн 26 гишүүнээс 19, “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүнээс 10, ИЗНН-аас нэг, мөн бие даагч хоёр гишүүн байна. Ардын намын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст нэгэнт ирц бүрдэж, чуулган эхэлсэн хойно танхимд орж ирцгээв. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтаас 37 асуудал үлдээд байгаа тул үлдэж буй богино хугацаанд шахан хэлэлцэж, амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж хуралдана гэдгийг УИХ-ын дарга хэдийнэ мэдэгдсэн. Гэтэл парламент хэмээх анги доторхи нэгэн “салаа” болох МАН-ын бүлгийн гишүүд бүтэн хоёр цагаар ажил саатуулж байгааг “ангийн дарга” хуралдааны эхэнд зэмлээд авналээ.
Төстэй мэдээлэл
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү төслийн хүрээнд мах, махан...
10 Үзсэн
Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй байна
Иргэд уулнаас самар түүж өөрсдийн орлогын эх үүсвэрээ болгох явдал нэлээдгүй байдаг. Энэ жилийн хувьд уулнаас түүсэн хуш модны цайруулсан самрыг нэг килограммыг нь 21-23 мянган төгрөгөөр худалдаалж байна. Өмнө жил буюу...
13 Үзсэн
3 Үзсэн




