Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой 7 сартай охиноо орцонд унтуулж орхисон хэрэг гарсан билээ. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгсөн бөгөөд хатгалгаа туссан охин эмчлүүлж байгаад хоёр хоногийн өмнө нас барсан хэрэг гарсан билээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд охиноо орхисон ээжид Эрүүгийн хуулийн 117,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин талийгаач охины буяны ажлыг “Эвээлтэй сэтгэл” группын ээж нар ар гэрийнхэнтэй хамтарч хийж байгаа юм. Буяны ажил нь ирэх даваа гаригт өглөө 07:30 цагт болох бөгөөд ЭХЭМҮТ-өөс охиныг сүүлийн замд нь үднэ. Талийгаач охины буяны ажилд зориулан “Улаанбаатар буян” компанийн хамт олон 100 хувь үнэ төлбөргүй үйлчилж өгөхөөр болжээ. Түүнчлэн “Буян үйлдэх” арга хэмжээг группын хамт олноос зохион байгуулах аж.
О.Сайхан