Comment.mn

Жүжигчин О.Дөлгөөн драмыг сонгож, “гэртээ ч харихаа больжээ”

Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн нь багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Түүний энэ мөрөөдөл биелэлээ олсон бөгөөд тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээн олны танил болсон.

Өнгөрөгч сард босго өндөртэй драмын театрын шалгалтыг давж энэ их айлд харьяалагдах болсон юм. Тэрбээр жүжгийн бэлтгэл сургуулилт гээд тун чиг завгүй яваа гэнэ шүү. Түүнийг хань нь өөрийн цахим хуудсаараа “Эхнэрээ олж хараагүй тав хонолоо. Урлага аа гэж…” хэмээв.

Хөөрхөн О.Дөлгөөн ирэх сард нээлтээ хийх “Ромео Жульетта” жүжигт тоглох гэж буй. Жүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон Жульеттагийн дүрийг бүтээж, Б.Шинэбаяр Ромеод тоглохоор болжээ. Харин түүний хань хэн хүнээс илүүтэй ойлгож, найдвартай арыг нь дааж байгаа юм чинь дүрээ сайн бүтээх байх аа.

О.Ариун

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.