С.Эрдэнэ сайд “үүргээ” хэтрүүлэн биелүүлсэн учраас огцорчихож ч мэдэхээр болоод байна. Хөдөлмөрийн яамны үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараагаас л хууль ёс, дүрэм журмын дагуу томилогдсон албан хаагчдыг баруун, солгойгүй тушаал гаргаж халсан нь хууль зөрчсөн хэрэг болов. Хуулийг уландаа гишгэсэн С.Эрдэнэ сайдын энэ асуудал л түүнийг “дан дээлтэй” болгоход хангалттай. Хуулиараа бол сайдын үүрэг гүйцэтгэгч тухайн яамны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, албан тушаалтнуудыг дур мэдэн халахыг хориглосон байдаг ажээ. Гэтэл С.Эрдэнэ сайд “гурван давхар” дээлэндээ халууцсан уу яасан, гэнэт л “үүргээ” хэтрүүлэн биелүүлж, “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн жинхэнэ албан хаагчийг хоморголон халж байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болов. Шаргал ордон дотор С.Эрдэнэ сайдын халаа сэлгээний тухай асуудал хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тархаж байна. Арга ядсан зарим гишүүн “С.Эрдэнэ сайд бараг огцрох нүхээ өөрөө ухчих шиг боллоо” хэмээн шивэр авир хийж байх вэ дээ. Юутай ч АН хийгээд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын өмнө Монгол Улсын хууль хүчин мөхөсддөг юм билээ. Харин С.Эрдэнэ сайдад Монгол Улсын хууль үйлчлэх эсэхийг харах л үлдлээ. Хэрэв С.Эрдэнэ сайдын суудалдаа хэвээр үлдвэл эрх баригчид хуулийн дээр, төрийн дээр байгаа нь улам бүр батлагдана.
Төстэй мэдээлэл
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ … УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ … УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
8 Үзсэн
МОНГОЛ-БРИТАНИЙН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРНА
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын...
4 Үзсэн
Улсын Их Хурлын гишүүн, “Shark” Пунсалмаа 298 тэрбум төгрөгийн залилангийн гэмт хэрэгтээ хууль, шүүхийнхэнд их хэмжээний авлига өгсөн үү?
Одоогийн УИХ-ын гишүүн, “Shark Tank” нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч Б.Пунсалмаа нь “М-Ойл” ХХК-ийн захирал байх үедээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн онц их хэмжээний хөрөнгийг залилж, хуурамч гэрээ, бичиг...
153 Үзсэн