Д.Жаргалсайханы бэлтгэн гаргадаг “De Facto” нэвтрүүлгийн саяхны нэгэн дугаарт УИХ-ын дарга З.Энхболд оролцсон билээ. Тэрээр хэлэхдээ эрх баригчид сонгуульд сонгогдохын тулд мөнгө өгдөг үүний улмаас улсаараа өрөнд орсон. Өнөөдрийн нийгмийн энэ байдал нэг намын хэрэг биш нийт Монголчуудын хийсэн бантан хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа юм. Мөн тэрээр наадмын баяраар маш олон ажлыг эрх баригчид хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн нь олон нийтэд улс оронд халгаатай ямар зүйлийг сэдсэн бол хэмээн хардлагыг төрүүлээд байгаа юм.