АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуяг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Хэргийг нэхэн сануулбал, талийгаач 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр 11.00 цагийн үед биедээ дөрвөн сая гаруй төгрөгтэй, “УНК 2983” улсын дугаартай ачааны саарал микро автобусандаа 7-8 сая төгрөгийн бараа ачин, Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тараах гэж гараад ор сураггүй алга болсон байдаг. 
Эх сурвалж: www.unen.mn




