Comment.mn

Я.Батсуурьт холбогдох хэрэг удааширч магадгүй болов


“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, цагдан хориод байна. Түүнийг саатуулсан даруйдаа сэжигтнээр тооцож, хорих хугацааг 14 хоногоор сунгасан. Я.Батсуурийг шалгах болсон үндэслэл нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд сууж байсан Г.Дэнзэнгийн хэрэгтэй холбоотой. Г.Дэнзэн нь өөрийн эзэмшлийн гэгдэх “Говь повер” компанид эвлэрлийн гэрээний дагуу шилжүүлсэн 4.65 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт шалгагдаж байсан юм.
Мөн уг хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хамаатуулан шалгаж байгаа талаар АТГ-ын эх сурвалж мэдээлэв. Харин хүргэн Г.Дэнзэн нь гэр бүлийнхээ хамтаар хилээр гарч, оргон зайлсан байна. Уг нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Гэтэл тайлбар байцаалт авах гэтэл ийнхүү ор сураггүй алга болжээ. Энэ мэт асуудлаас болж Я.Батсуурьт холбогдох хэргийн байцаалт удааширч магадгүй болоод байгааг хуулийнхан хэлэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.