
“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, жүжигчин О.Цэнгэл хэсэг хугацаанд урлагаасаа хөндийрсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй таван жилийн дараа урлагтаа эргэн иржээ. Тэрээр өнөөдөр нээлтээ хийсэн “Хамтран амьдрагч” кинонд тоглосон байна. Жүжигчин бүсгүй саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Кинонд тоглоогүй таван жил орчим болсон байна. Энэ хугацаанд сурч боловсрох, хувийн амьдралдаа анхаарал хандууллаа. Нэг ёсондоо урлагийн биш, хувь хүнийхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарсан.” хэмээн ярьжээ.






