Comment.mn

Хилээр 420 кг хас чулуу гаргахыг завдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэв

 

indexУлаан хас чулууг Хятад руу хууль бусаар тээвэрлэсэн хэрэг өнгөрсөн онд гарч байв. Саяхан ийм хэрэг дахиад гарчээ.  Шивээхүрэнгийн  хилийн боомтоор иргэн “Б” гэгч нь  420 кг хас чулуу  гаргахыг завдсан байна. Иргэн “Б” нь өөрийн 13-74 ӨМА дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиндаа 420 кг улаан өнгийн байгалийн хас чулууг 4-6 кг-аар савлан хийж хил давах гэж яваад хилчдэд саатуулагджээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхлээд байна. Тэрбээр Өмнөговь аймгийн харъяат ажээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.